Та өөрийнхөө ба Монголын хүүхдүүдийн төлөө хөрөнгө оруулалт хийж, Монголын Хүүхдийн Анагаахын академид гишүүнээр элсээрэй. Та манайд гишүүнээр элссэнээр Монголын хүүхдийн анагаахын академиас зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, сургалтанд оролцож, хүүхдийн анагаахын салбарт гарсан хөгжил, дэвшил, шинэ технологи, эмнэлзүйн удирдамжийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, хүүхдийн эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй эмч нартай холбоо тогтоох, танилцах, хамтран ажиллах боломжтойгоос гадна судалгааны арга зүйд суралцаж, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд биечлэн оролцох боломжтой.