Хүүхэд судлалаар мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг ба тусгай шаардлага, бүрдүүлэх материал

Хүүхэд судлалаар мэргэшлийн зэргийн шалгалтанд орох хүсэлтэй эмч нар дараах материалыг бүрдүүлэн Монголын Хүүхдийн Анагаахын Академид ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл; http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20urgudliin%20mayagt.pdf  холбоосоор татаж авна уу.
  2. Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар); http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20huseltiin%20myagt.pdf холбоосоор татаж авна уу. 
  3. Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
  4. Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;  
  5. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар;  
  6. Үндсэн, төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхний хуулбар;  
  7. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;
  8. Иргэний үнэмлэхний хуулбар;
  9. НДД-ийн хуулбар;  
  10. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);

Тусгай шаардлага: 

Хүүхэд судлалаар ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг http://www.hdc.gov.mn/media/files/tusgai%20shaardlaga-huuhed%20sudlal.pdf холбоосоор харна уу.

Ахлах зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага:

  • Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • Тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  • Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр байх;
  • Тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;

Тэргүүлэх зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага:

  • Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • Тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  • Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  • Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх;
  • Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  • Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;

Зөвлөх зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага:

  • Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр үндсэн эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • Тухайн мэргэжил, үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • Сувилагчийн хувьд тухайн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  • Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутаг, үндэсний түвшинд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах, үр дүнд хүрсэн байх;
  • Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  • Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
  • Салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд жинтэй хувь нэмэр оруулсан манлайлагч байх;

Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 15

Материал хүлээж авах газар: АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх байр, 501 тоот, Ж. Эрдэнэбаясгалан, Утас 91116621

Монголын Хүүхдийн Анагаахын Академи

2020.9.22