Хангалттай шингэн уух нь баас хаталтыг арилгах суурь болдог тул хангалттай хэмжээгээр шингэн уулгаарай.
- Шингэн ааг багатай цай, жимсний шүүс, рашаан, буцалсан ус зэргийг бүлээнээр нь ойр ойрхон багаар ууна.
Та хүүхдийнхээ хоол хүнсэнд дараах хүнсийг хэрэглэж заншаарай.
- Гурил: Ислэг ихтэй гурил, гурилаг бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх. Жишээ нь: хивэг, бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурил, 2-р гурил, гурвалжин будаа, хөц будаа, арвайн гурил түлхүү хэрэглэнэ.
- Гоймон, пүнтүүз, хатуу агшаасан будаа зэргийг хэрэглэхгүй
- Шөл:Төрөл бүрийн махны өөх тос багатай тунгалаг шөл, хөц, амуу будааны шөл, цэцэгт байцааны шөл
- Мах: Үхэр, тахиа, загасны махны зөөлөн хэсгийг чанаж, жигнэж иднэ
- Өөх тос: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос гэх мэт бүх төрлийн тосыг хоолонд шаралгүйгээр хэрэглэнэ
- Сүү, сүүн бүтээгдэхүүн: Шар сүү, тараг, сүүний хэрэглээг хязгаарлана
- Ногоо:Төмснөөс бусад бүх ногоог таваг/ аягатай хоолны тал байх хэмжээгээр их иднэ
- Жимс:Хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг сортын алим, жүрж, усан үзэм, нэрс, лийр зэргийг идэх
- Амттан:Зөгийн бал, жимсний чанамал, мармелад
Суултуур дээр зөв суулгаж, зуршил бий болгоорой
- Хоол идсэнээс 30 минутын дараа та хүүхдээ 5-10 мин жорлонд суулгаж байх нь зуршлыг бий болгож, тогтмол баасаа гадагшлуулж байхад тустай юм. Энэ үед хүүхдийн зөвшөөрлийг авч, дургүй байвал хүчээр оруулахгүй гэдгийг анхаараарай.
- Суултуур дээр зөв байрлалтай суух нь мөн баас гадагшлахад чухал нөлөөтэй тул хүүхдийг зөв суулгаж сургаарай.
Хүүхдээ орой бүр массаж хийж өгч хайрыг мэдрүүлээрэй.
- Хүүхдийг халуун бүлээн усанд оруулж тайвшруулах
- Өрөөг дулаан байлгах, гартаа хүүхдийн тос түрхэн, 2 гараа үрж бүлээсгэх
- Хүүхдэд хэвлийд нь массаж хийх гэж байгаагаа сайн тайлбарлаж, хүрэхийн өмнө зөвшөөрөл авах (хэрэв хүүхэд дургүй байвал биеэ чангалж үр дүнгүй болно)
- Хэвлийд цагийн зүүний дагуу зөөлөн тойрох хөдөлгөөнөөр илж, массажлах
Хөнгөн дасгал хийх нь баас гадагшлахад дэмтэй байдаг.
- Хүүхдийг нуруугаар нь харуулж хэвтүүлээд, хөлийг тэнийлгэж, зөөлөн дээш өргөж, хэвлийрүү түлхэж хэдэн секундын дараа буцаана. Үүнийг 3-4 удаа давтан хийнэ.
- Хөлийг дугуй унаж буй мэт хөдөлгөх нь мөн зовиурыг багасгаж өгнө.
Та хүүхдийнхээ өдөр тутамд доорх үгсийг хэлж заншаарай.
Дараах хүснэгт-ийг ашиглан 14 хоногийн турш хүүхдүүдээ зааварчлан, хэлсэн үгээ өдөр өдөрт нь тэмдэглээд яваарай.