Sydney Child Health Program

Австрали Улсын Сиднейн Их Сургуулийн “Хүүхдийн Анагаахын Хөтөлбөр” нь эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтанд хүүхэд, өсвөр үед зонхилон тохиолдох ба ховор тохиолдох өвчин эмгэгийг оношилж, эмчлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн Олон улсын мэргэжлийн боловсролын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь Сиднейн Хүүхдийн Эмнэлгийн Сүлжээ, Сиднейн Их Сургуулийн 90 гаруй эмнэлзүйн эмч мэргэжилтнээр заагддаг нярайгаас эхлээд өсвөр насныханы 30 гаруй төрөлжсөн мэргэшлийн чиглэлийг багтаасан нотолгоонд тулгуурласан, ахисан түвшний мэдлэгийг олгодог сургалт юм.


АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш нарын санаачилгаар 2018 оноос эхлэн АШУҮИС нь тус хөтөлбөртэй албан ёсоор хамтран ажиллаж эхэлсэн ба үндэсний зохицуулагч багшаар АУ-ы доктор, профессор Р. Отгонбаяр, АУ-ы доктор, дэд профессор Г. Эрдэнэтуяа нар ажиллаж 3 удаагийн элсэлт авч, 2 удаагийн төгсөлтийг амжилттай хийгээд байна. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд олгогддог мэдлэгийг өөрийн орны хүүхдийн эмч нарт түгээхийн тулд “Хүүхдийн Анагаахаар Олон Улсад Дадлагажих нь” сэдэвт сургалтыг цувралаар 2019 оны 6-р сар, 12-р саруудад Улаанбаатар хот, орон нутгийн эмч нарт зохион байгуулав.

“Сиднейн Хүүхдийн Анагаах Хөтөлбөр” нь 9 модулиар 1 жилийн турш цахим системд суурилан, технологийн дэвшил ашиглан явагддаг ба цахим лекцүүд сонсох, эмнэлзүйн тохиолдол ажиллах, webinar сургалтанд орох зэрэг бүрэлдэхүүнтэй юм. Модиулууд:

Модул 1. Нярай судлал

Модул 2. Хүүхдийн зан төрх ба хөгжил

Модул 3. Зүрх судас ба чих хамар хоолойн эмгэг

Модул 4. Хоол боловсруулах эрхтний эмгэг, халдварт өвчнүүд

Модул 5. Арьс судлал, мэдрэл судлал, бөөр судлал, хавдар судлал ба хөнгөвчлөх эмчилгээ, сэргээн засах судлал

Модул 6. Дотоод шүүрэл, удамшил, бодисын солилцооны эмгэгүүд

Модул 7. Мэдрэлд судлал ба сэргээн засах судлал

Модул 8. Яаралтай тусламж

Модул 9. Өсвөр үеийн эрүүл мэндийн асуудлууд

Хөтөлбөрийн элсэлтийг жилд 2 удаа авах ба элсэлтийн зар энэхүү веб сайтаар зарлагдах болно.

Гадаад харилцаа