“АШУҮИС-ИЙН ХҮҮХДИЙН АНАГААХЫН ТЭНХИМИЙН БАГШ, АУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР ДЭМБЭЭГИЙН АГВААНДОРЖИЙН 80 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРЛЫН УДИРДАМЖ
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхимийн багш, АУ-ны доктор, профессор Дэмбээгийн Агваандорж агсаны мэндэлсэний 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи хамтран эрдэм шинжилгээний хурлыг цахим хэлбэрээр 2020 оны 12-р сарын 18-нд зохион байгуулна. Хуралд хэлэлцүүлсэн бүтээлүүдийг 1,2,3-р байр эзлүүлэн мөнгөн шагналаар шагнана.
Зорилго: Хүүхдийн Анагаахын салбарын орчин үеийн чиг хандлага, эмчилгээ, оношилгооны шинэ дэвшлийн талаар хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээл, шинэ санаа, арга зүйг нийтэд таниулан түгээх, хамтын ажиллагааг дэмжихэд оршино.
Дэмжигч байгууллагууд:
Зохион байгуулагч:
Хамрах хүрээ, ангилал: Хүүхдийн эмч, мэргэжилтнүүд
Хэзээ: 2020 оны 12 сарын 18-ны өдөр
Хаана: АШУҮИС-ийн АУС-ийн Ботаникийн цогцолборын 6-н давхарт Blue Hall
Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
Хүүхдийн Анагаахын салбарт хийгдсэн шинэлэг санаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ховор тохиолдол
Өгүүлэл бичих заавар
Өгүүлэл хүлээн авах
Эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн эмнэлзүйн практикт тохиолдсон ховор тохиолдлын танилцуулгыг ирүүлж болно.
Ховор тохиолдолд тавигдах шаардлага
Ховор тохиолдол хүлээн авах журам нь өгүүлэл хүлээн авахтай адил болно.
Хуралд ирүүлсэн ба хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэсэн “Монголын Хүүхдийн Анагаах Ухаан” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэнэ.
Жич: Өгүүлэл, ховор тохиолдол хүлээн авах зааврыг чанд мөрдөнө үү. Шаардлагад нийцээгүй илтгэлийг хүлээж авах боломжгүй болохыг анхаарна уу.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2020.11.24
Холбоо барих утас: 99096860, 95108580