МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХЫН АКАДЕМИЙН 2020 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Монголын Хүүхдийн Анагаахын Академийн (МОНХАА) гишүүд ба хүүхдийн эрүүл мэндийн төлөө бие-сэтгэл, оюунаа дайчлан ажиллаж байдаг олон зуун хүүхдийн эмч, сувилагч нар, эрүүл мэндийн ажилтнууд, МОНХАА–ийн үйл ажиллагааг дэмжин тусалж байдаг бүх хүмүүст ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье.
МОНХАА нь Хүүхдийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан нарыг нэгтгэн, үйл ажиллагааг нь дэмжин чадавхжуулж, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн шинэ технологийг нэвтрүүлэх, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх эх орны ирээдүй эрүүл хүүхэд өсгөн бойжуулах зорилгоор 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.
Улиран одож буй 2020 он “Хүүхдийн” гэх тодотголтой бидний хувьд олон сайхан үйл явдал, тэмдэглэлт ой тохиосон ололт амжилтаар дүүрэн жил байлаа. Тухайлбал:
- 2020 оны 1-р сард МОНХАА-аас Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай аймгуудын хүүхдийн эмч нарт “Зонхилон тохиолдох хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ” сэдвээр сургалт зохион байгуулж эмч нарыг тасралтгүй суралцах үйлд дэмжиж ажиллаа.
- 2020 оны 9-р сард Нийслэлийн 9-н дүүргийн зэрэг нийт 270 орчим эмч нарт /Үүнд: халдварт, яаралтай тусламж, хүүхэд, өрхийн эмч нар/ шинэчилсэн ХӨЦМ-ийн сургалт зохион байгуулав.
- 2020 оны 11 сард Хүүхдийн эмч нарын мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулж 6 эмч “тэргүүлэх”, 15 эмч “ахлах зэрэг” амжилттай хамгааллаа. Тодруулбал:
Ахлах зэрэг авсан эмч нар:
- Баярсайханы Амгалан “АШУҮИС, АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш”
- Цогбадрахын Ариунчимэг “ЭХЭМҮТ, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч”
- Жаргалын Бат-Ундрах “ЭХЭМҮТ, Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн хүүхдийн зүрх судасны эмч”
- Борхүүгийн Батхишиг Дорнод БОЭТ, Хүүхдийн эмч
- Нямжавын Дарьсүрэн “ЭХЭМҮТ, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч”
- Ренчинтогмидын Намуунсүрэн “Нийслэлийн Амгалан АГ, нярайн эмч”
- Галбадрахын Наранчимэг УБТЗТЭ, Хүүхдийн тасгийн эмч
- Баасанхүүгийн Түвшиндэлгэр “Нийслэлийн Амгалан АГ, нярайн эмч”
- Анхбаярын Ундрах “ЭХЭМҮТ, Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн эмч”
- Дашпэлжээгийн Уранчимэг “Нийслэлийн Амгалан АГ, Нярайн эмч”
- Цэвэгдоржын Цэндсүрэн “Завхан Нэгдсэн Эмнэлэг, Хүүхдийн эмч”
- Хорлоогийн Чанцалдулам “УБТЗТЭ, Хүүхдийн тасаг, Хүүхдийн эмч”
- Цэвэгжавын Энхтуяа “Орхон БОЭТ, Хүүхдийн эмч”
- Самдангийн Энхцолмон “ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын менежер”
- Бандийн Энхцэцэг “Дорнод БОЭТ, Хүүхдийн эмч”
Тэргүүлэх зэрэг авсан эмч нар:
- Баярмаагийн Пүрэв “Дорнод БОЭТ, Хүүхдийн эмч”
- Чогдонгийн Наранцэцэг “ЭХЭМҮТ, Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч”
- Батчулууны Сарантуяа “Булган аймаг, Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн эмч”
- Доржхоролын Тогтохдулам “Өвөрхангай БОЭТ, Хүүхдийн эмч”
- Бадрахын Ундрал “ЭХЭМҮТ, Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн Хүүхдийн зүрх судасны эмч”
- Хатанбаатарын Ууганчимэг “Дорнод БОЭТ, Сургалт судалгаа хамтын ажиллагааны албаны дарга”
Мөн 2020 онд эрдмийн зэрэг, цол хамгаалсан дараах хүүхдийн эмч нар, удирдаж хамгаалуулсан багш нартаа халуун баяр хүргэе.
- 2020 оны 9-р сард АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхимийн эрхлэгч, МОНХАА-н гүйцэтгэх захирал, АУ-ы доктор Д.Агиймаа “Дэд профессор” цол хүртлээ.
- 2020 оны 5-р сард Баатарсүрэнгийн Туул “Ургамлын тоосны харшлын үед зарим бичил элементийн агууламжийг хүүхдийн үсэнд тодорхойлсон нь” сэдвээр /Удирдагч багш АУ-ы доктор, дэд профессор М.Энхзол/ АШУ-ы магистрын зэрэг амжилттай хамгаалсан.
- 2020 оны 6-р сард Б.Одгэрэл “ХӨЦМ-ийн өнөөгийн байдал, хэрэгжилтийн үнэлгээ” сэдвээр /Удирдагч багш: АУ-ы доктор, дэд профессор Д.Агиймаа/ АШУ-ы магистрын зэрэг амжилттай хамгаалсан
МОНХАА-аас зохион байгуулсан АУ-ы доктор, профессор Д.Агваандорж агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хүүхдийн эмч нарын эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны 12-р сарын 18-нд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллагдлаа. Хуралд нийт 200 гаран хүүхдийн эмч нар холбогдож Хүүхдийн практикт хийгдсэн эрдэм шинжилгээ судалгаа, ховор тохиолдлыг хэлэлцүүлсэн юм. Уг хуралд нийт 50 орчим бүтээл ирснээс
1-р байр: Ц.Алтантуяа “Төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг, тархалт, шалтгаан”
2р байр: Ч.Эрдэнэцэцэг “Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн эмнэлзүйн оношилгоонд pass үнэлгээний эрсдэлийн бүлгийг тогтоон мэс заслын дараах онош, эмгэг судлалын үр дүнтэй харьцуулсан нь”
3-р байр: Ч.Ууганбаяр “Хүүхдийн түлэнхийн өвчний хүндрэл үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”
Шилдэг ховор тохиолдол: С.Цэндсүрэн “Лейнера муссын дескваматив эритродерми”
нар шилдгээр шалгарч эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа бусдыгаа манлайлсан юм.
Та бүхэнд ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж, эрдэм судлалын их үйлсэд шамдан суралцаж, хүүхдийн төлөө авьяас чадвар, эрдэм оюунаа дайчлан ажиллахыг хүсье. Шинэ оны мэнд хүргэе!
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХЫН АКАДЕМИ