“Хүүхэд судлал“-ын мэргэшлийн зэргийн шалгалтын журам, бүрдүүлэх материал

MonapХүүхэд судлал”-аар мэргэшлийн зэрэг шинээр авах, шатлал ахиулах зэрэг горилогч нар үндсэн, тусгай шалгуурын дагуу материал бүрэн бүрдүүлэн, 2015 оноос өмнө “Хүүхэд судлал”-аар мэргэшлийн зэрэг хамгаалсан ба энэ онд тухайн зэргээ батлах эмч нар 5 жилийн ажлын тайлан болон хамаарах материалыг бүрэн бүрдүүлэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16:00 цагаас өмнө Монголын Хүүхдийн Анагаахын Академид ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалыг тус бүрд PDF файлаар татахад бэлэн хүргэж байна. 

МонХАА-аас гаргасан: “Хүүхдийн судлал"-аар мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулах журам-ыг эндээс харна уу.

Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2021 оны 2 дугаар сарын 5-ны 16:00 цаг

Материал хүлээж авах газар: АШУҮИС-ийн Монгол Япон Эмнэлгийн (БЗД, Ботаникийн цэцэрлэг) Хүүхдийн амбулатори С-7 тоот. Б. Амгалан, Утас 99026933

Шалгалтын төлбөр: 125.000 төгрөгийг Хаан банк 5024976284 (Б.Амгалан) дансанд материал өгөхдөө тушаана уу. 

 Ахлах зэргийн тайлангийн материал

 Ахлах зэрэг шинээр горилогч хүүхдийн эмчийн бүрдүүлэх материал

 “Ахлах” зэрэг тайлангаар хамгаалах хүүхдийн эмчийн бүрдүүлэх материал

Тэргүүлэх зэргийн тайлангийн материал

 “Тэргүүлэх” зэрэг давтан хамгаалах хүүхдийн эмчийн бүрдүүлэх материал

“Тэргүүлэх” зэрэг горилогч хүүхдийн эмчийн бүрдүүлэх материал

 “Зөвлөх” зэрэг горилогч хүүхдийн эмчийн бүрдүүлэх материал

 

Монголын Хүүхдийн Анагаахын Академи

2021.01.29