Зэргийн шалгалтын материалыг 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 16 цаг хүртэл АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг (Ботаникийн)-ийн амбулаторийн С7 кабинетад ажлын цагаар хүлээн авч байна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд материал хүлээж авах боломжгүйг анхаарна уу. Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор материал хүлээж авах хугацааг 2 удаа сунгасан. 2 сардаа багтаж МонХАА-ийн тэргүүлэгч нарын хурал хийж, ирсэн материалуудыг ЭМХТ-д хүргүүлэх ёстой тул дараа дараагийн ажил хойшлогдоод байгааг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна.
Зэргийн шалгалтыг 4-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтыг ЭМС-ын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн А/513 тоот тушаалд зааснаар дараах хэлбэрээр зохион байгуулна.
Та бүхэнд амжилт хүсье.
Монголын Хүүхдийн Анагаахын Академи.