Завхан аймаг

Завхан аймаг нь нутаг захиргааны 24 нэгжтэй 2019 оны жилийн эцсээр 73,088 хүн амтай ба 0-16 насны хүүхэд 22,022, 0-5 насны 7,940 байна. Эрүүл мэндийн байгууллагын хувьд Аймгийн нэгдсэн эмнэлэг-1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг-1, сум дундын эмнэлэг 3, сумын эрүүл мэндийн төв-19, өрхийн эрүүл мэндийн төв-3, хүүхдийн хувийн хэвшлийн клиник-2 ажиллаж байна.

АНЭ-т нийт 8 хүүхдийн эмч ажиллаж буйгаас нярай судлалаар-4, эрчимт эмчилгээ судлалаар-1, зүрх судас судлалаар-1, уушиг судлалаар-1, мэдрэл судалаар-1 эмч мэргэшсэн. Хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт 2 хүүхдийн эмчтэй ба нэг эмч нь нярай судлалаар мэргэшсэн. Сум дундын 3 эмнэлэг 100% хүүхдийн эмчээр хангагдсан, 19 сумын 9 сум нь хүүхдийн эмчээр хангагдсан. Нийт эмч нарын ажилласан жилийг авч үзвэл 1-9 жил байна. Тэргүүлэх зэрэгтэй-1, ахлах зэрэгтэй хүүхдийн эмч-1, АУ-ы магистр-3 байна.

2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Сайн эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлэн анхан шатны бүх эрүүл мэндийн төвүүдийг хүүхдийн эмчээр хангах ажлыг тусган дэмжин ажиллаж байна. 2016 оноос Нярайн түнхний үений дутуу хөгжлийг эрт илрүүлэх Швейцарийн хөгжлийн агентлагийн хөтөлбөрт хамрагдаж эрт илрүүлэгийн үйл ажиллагааг эхлүүлж АНЭ, ТНЭ-т төрсөн бүх нярайг үзэж байна. 2020 оноос дутуу нярайн ретинопотиг эрт илрүүлэх төсөлд хамрагдан нүдний эмч, нярайн эмч, сувилагч нар сургалтанд хамрагдан тоног төхөөрөмжөөр хангагдсан.

2017-2021 онд улс орны дэмжих 5 дугаар хатөлбөрийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр НҮБХС-аас хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд НБНХХ-ын зөвлөгөө өгөх зөвлөгчийн сургалтад 246, ОНТХӨЦМ-ийн сургалтад 139 эмч мэргэжилтэнүүдийг сурган нийт 520 сайн дурын идэвхитэн бэлтгэсэн ба үүний үр дүнд 0-5 хүртэлх насны хүүхдийг гэрээр хянаж гэрийн эргэлт сайжирсан. 2020 оноос эхлэн В вирустэй эхээс төрж буй хүүхдэд зааврын дагуу В Вирусын вакцинтай хамт Гепатит В вирусын эсрэг иммуноглобулиныг аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулан авч хэрэглэж эхлээд байна.

Хүүхдийн эмч нарын мэдээлэл

Д. Ганчимэг. АУ-ы магитср, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, ЭМГ-ын хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

1992 онд АУИС-ийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн, хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, бөөр судлал, зүрх судас судлал, хэт авиан шинжилгээгээр шавилан суралцсан, ХӨЦМ-ийн сургагч багш, Малайз, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн.

Д. Амгалан. НЭМ-ийн магистр, Хүүхдийн ахлах зэргийн эмч, АНЭ-ийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн зөвлөх эмч

2006 онд “Ач” Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжилээр төгссөн. 2010 онд ЭХЭМҮТ-д хүүхдийн эмч, 2013 онд нярайн эмч, 2014 онд ЭХЭМҮТ-д хүүхдийн эмчийн дээшлүүлэх, 2012-2014 онд АШУҮИС-д НЭМ-ийн магистр хамгаалсан. 2015 онд Эрхүү хотноо хүүхдийн эмчийн дээшлүүлэх, 2018 онд хүүхдийн эмчийн ахлах зэрэг хамгаалсан. 2019 онд Тайвань улсад хүүхдийн эмчийн дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан. ХӨЦМ-ийн сургагч багш

Ц. Цэндсүрэн. АУ-ны магистр, Клиникийн профессор, АНЭ-ийн Хүүхдийн тасгийн эмч

1996 онд АУИС–ийг ерөнхий мэргэжлийн их эмчээр, 2004–2005 онд УАУ-ны эмчийн мэргэжил олгох курс, 2010–2012 онд Хүүхдийн эмчийн мэргэжил олгох курс, 2015 онд Хүүхдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс,  2017–2018 онд Нярайн эмчийн олгох курсийг тус тус төгссөн.

Л. Отгонжаргал. АНЭ-ийн хүүхдийн тасгийн эмч, АУ-ы магистрант

2007 онд ЭМШУИС-ийг Хүний их эмчээр, 2009-2011 онд хүүхдийн эмчийн олгох, 2015 онд хүүхдийн зүрх судас судлалын эмчийн олгох сургалтад хамрагдсан. 2019 оны Хүүхдийн академийн “Шилдэг эмч”-ээр шалгарсан.

О. Ариунаа. АНЭ-ийн хүүхдийн тасгийн эмч

2009 онд АШУҮИС-ийг Хүний их эмчээр, 2012-2014 онд ЭХЭМҮТ-ийг Хүүхдийн эмчээр, 2018 онд хүүхдийн уушги судлалын эмчээр мэргэжил дээшлүүлсэн.

Х. Амаржаргал. АНЭ-ийн хүүхдийн тасгийн эмч

2010 онд ЭМШУИС-ийн“Говь-Алтай” салбар сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2013-2015 онд ЭХЭМҮТ-ийг Хүүхдийн эмчээр, 2016 онд Хятад улсад мэргэжил дээшлүүлсэн, 2019 онд хүүхдийн мэдрэл судлалын эмчээр мэргэжил дээшлүүлсэн.

Б. Долгоржав. АНЭ-ийн  хүүхдийн  тасгийн их эмч

2015 онд "Ач" АУИС-ийг Хүүхдийн эмч, 2016-2017 онд ЭХЭМҮТ-д Хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ судлал олгох курс төгссөн.

Н. Түмэннаст. АНЭ-ийн өсвөр үеийн кабинетийн эмч

2014 онд “Ач” АУДС–ийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. 2017 онд нярайн олгох курс төгссөн.

Д. Мянганзул. АНЭ-ийн төрөх тасгийн нярайн эмч, АУ-ы магистрант

2014 онд “Ач” АУДС–ийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. 2015 онд нярайн олгох курс төгссөн. 2019 онд сурфактант эмчилгээ хийх сургалтад хамрагдсан.

Д. Цэнгэлжаргал. ТНЭ-ийн төрөх тасгийн нярайн эмч, АУ-ы магистрант

2011 онд “Этүгэн” их сургуулийг Хүний их эмчээр, 2012-2014 онд АШУҮИС-д хүүхдийн их эмч мэргэжилээр, 2016-2017 онд ЭХЭМҮТ-д нярайн их эмчээр суралцсан.

Б. Цэдэнсодном. ТНЭ-ийн хүүхдийн тасгийн эмч

2014 онд ЭМШУИС-ийн “Говь-Алтай” салбар сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд хүүхдийн эмчээр суралцаж төгссөн.

Д. Пүрэвдулам. Түдэвтэй сум дундын эмнэлгийн хүүхдийн эмч

2013 онд АШУҮИС-ийн “Говь-Алтай” салбар сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2014-2016 онд хүүхдийн эмчээр суралцсан.

А. Дулмаа. Завханмандал сум дундын эмнэлгийн хүүхдийн эмч

2013 онд АШУҮИС-ийн “Говь-Алтай” салбар сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2014-2016 онд хүүхдийн эмчээр суралцсан.

Д. Цэрэннадмид. Шилүүстэй сум дундын эмнэлгийн хүүхдийн эмч

2017 онд АШУҮИС-ийн “Говь-Алтай” салбар сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2017-2019 онд хүүхдийн эмчээр суралцсан.

Д. Лхагважаргал. Алдархаан сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч

2014 онд АШУҮИС-ийн “Говь-Алтай” салбар сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2017-2019 онд хүүхдийн эмчээр суралцсан.

Г. Оюундарь. Баянтэс сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч

2012 онд “Ач” АУДС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд хүүхдийн эмчээр суралцаж төгссөн.

Ц. Цэндсүрэн. Баянтэс сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч

2014 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2016-2018 онд хүүхдийн эмчээр суралцаж төгссөн.

Б. Лхагважаргал. Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч

2015 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2017-2019 онд хүүхдийн эмчээр суралцаж төгссөн.

М. Алтансарнай. Их-уул сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч

2017 онд АШУҮИС-ийн “Говь-Алтай” салбар сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2017-2019 онд хүүхдийн эмчээр суралцсан.

М. Ариунжаргал. Яруу сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч

2012 онд АШУҮИС-ийн “Говь-Алтай” салбар сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2016-2018 онд хүүхдийн эмчээр суралцсан.