Тэргүүний мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Монголын Хүүхдийн Анагаахын Академи (МХАА) нь 2014 онд анх байгуулагдсан цагаасаа хойшхи 9 жилийн хугацаанд Хүүхдийн анагаах, хүүхдийн эрүүл мэндийн салбарын хөгжил, боловсон хүчний өсөлт дэвшил, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулахаар идэвхитэй ажиллаж байна. 

Одоо тус академи нь Монгол улсын нутаг дэвсгэрт хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй төрийн ба хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 350 гаруй хүүхдийн эмч, мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, хүүхдийн анагаахын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, нийгэмлэг холбоодын манлайлагч байгууллага болон өсжээ. 

Бид цаашид Хүүхдийн анагаахын салбарын эмч мэргэжилтний чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, удирдан чиглүүлэх, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн холбоог улам бэхжүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно.

Монголын ирээдүй хойч, айл бүрийн аз жаргал, гэрэл гэгээ болсон хүүхэд бүрийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмчлэн эрүүлжүүлэх та бүхнийхээ их үйлсэд амжилт хүсье! Бидэнтэй хамтран ажиллах, нэг дээвэр дор сэтгэл, зорилгоо нэгтгэх хүн бүхэнд бидний үүд хаалга хэзээд нээлттэй байна.

 

МХАА-ийн тэргүүн, АУ-ны доктор, профессор Г. Эрдэнэтуяа