Монголын хүүхдийн анагаахын академийн тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

МонХАА-ийн тэргүүлэгчид 2020 оны 2 дугаар сарын 26-нд хуралдаж “Хүүхэд судлал”-аар мэргэшлийн зэрэг шинээр горилогч, мэргэшлийн зэргээ бататгах хүүхдийн эмч нарын нийтлэг ба тусгай шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлсэн материалыг хэлэлцэв. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой бид материал хүлээж авах хугацаа ба ирсэн материалуудад үнэлгээ хийхдээ маш уян хатан ажиллалаа.

Материал ирүүлсэн боловч нийтлэг ба тусгай шаардлага хангаагүйн улмаас хасагдсан эмч нартай бид нэг бүрчлэн холбогдож зөвөлгөө, тайлбар өгсөн болно.

Материал тэнцсэн эмч нар шалгалтын төлбөр 125,000 төгрөгийг ХААН банкны 5024976284 (Б.Амгалан) дансанд тушаана. Мөн МонХАА-д гишүүнээр элсээгүй эмч нар энд дарж гишүүнээр элсэнэ үү.

Жишиг сорилын эмхэтгэлийг цахим хэлбэрээр гаргах болно. Мэргэшлийн зэрэг шинээр горилогчид онолын ба дадлага шалгалт өгнө, давтан хамгаалах эмч нар тайлангаа Ppt бэлдэж, МонХАА-ийн тэргүүлэгчдийн хурлаар танилцуулах учир бэлтгэлээ хангана уу.

Монголын Хүүхдийн Анагаахын Академи  

2021.03.03