Анхны суурь тавигдсан нь
1960-1961 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумын хүн эмнэлгийн салбар 10-20 ортой, 1 хүүхдийн эмчтэй ажиллаж байсан. 1961 оны 10-р сарын 17-нд Дархан сумын нутагт одоогийн Дархан хотын суурь тавигдаж хүн эмнэлгийн салбар үе шаттайгаар хөгжиж иржээ. 1963-1972 он хүртэл Дархан хотод 30-40 ортой хүүхдийн эмнэлэг, хүүхдийн хэсэг үүсгэн байгуулагдаж ерөнхий эмчээр нь П. Батхүү эмч ажиллаж байв. Тэр үед хүүхдийн эмч 4 байсан. (Батхүү, Оюунбилэг, Ширчин, Өнөр). 1968 онд Дархан хороонд, 1969 онд Найрамдал хороонд хүүхдийн хэсэг байгуулагдаж анхны хүүхдийн хэсгийн эмч нар ажиллаж эхэлсэн. 1969 онд хүүхдийн эмч-3 (Д. Дэмбэрэл, Ж. Долгор, Ш. Долгорсүрэн) шинээр төгсөж ирсэн. Д. Дэмбэрэл эмч хүүхдийн хэсгийн эмчээр, Долгор эмч найрамдал хорооны хэсгийн эмчээр, Долгорсүрэн эмч хүүхдийн эмнэлэгт эмчлэгч эмчээр тус тус ажиллаж байв. 1972 онд Дархан хотод ЗХУ-ын тусламжтай 240 ортой Нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орж 30 ортой хүүхдийн тасгийг татан буулгаж 50 ортой хүүхдийн тасаг байгуулан тасгийн эрхлэгчээр Д. Ширчин эмч томилогдож, эмчлэгч эмчээр Ч. Цэрэнжав, Д. Энхжаргал нар, ЗХУ-ын мэргэжилтэн Валентина зөвлөх эмчээр ажиллаж байсан.
Хүүхдийн Нэгдсэн эмнэлэг болон өргөжин тэлсэн нь
1977 оны 7-р сарын 1-нд 90 ортой одоогийн эмнэлгийн барилга шинээр ашиглалтанд орж хүүхдийн тасгийг бие даалган өргөжүүлж хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай болсон. Шинээр байгуулагдсан хүүхдийн нэгдсэн эмнэлэг хүлээн авах-онош тодруулах тасаг, сэхээн амьдруулах тасаг, нярайн тасаг, хөхүүл насны хүүхдийн тасаг, захиргаа аж ахуй, гал тогоо, ариутгал, эмийн бус эмчилгээний тасаг, дотуур эмийн сангийн хэсэг, рентген кабинет зэрэг хэсгүүдтэй зохион байгуулагдаж байсан. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн анхны ерөнхий эмчээр Х. Энхжаргал, эмнэлэг эрхэлсэн орлогч даргаар Ч. Цэрэнжав эмч тус тус ажиллаж байсан. 2020 оны байдлаар Дархан-Уул аймагт хүүхдийн эмч нийт 22 ажиллаж байгаагаас эрүүл мэндийн газарт 2 эмч (хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Цэцгээ, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл), хүүхдийн тасагт 7 эмч (В. Шаравжамц, Ч. Ишжамц, Ц. Уртнасан, Г. Баттөгс, Д. Бүрэнжаргал, О. Болор-Эрдэнэ, Э. Мандахбилэг), төрөх тасагт нярайн эмч 3 (С. Уранчимэг, Ж. Эрдэнэчимэг, Н. Дөлгөөн), өрх сумд 7 эмч (Д. Эрдэнэбулган, С. Нямсүрэн, Д. Энхтунгалаг, Б. Туяа, С. Туяа, Ж. Батчимэг, Т. Оюунбат), хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлэгт 5 эмч (Д. Цэвээндулам, С. Цэзэн, Н. Хоролмаа, Ч. Цэрэнжав, С. Уранчимэг), одоо суралцаж байгаа 1 эмч (Э. Орхонтуяа) тус тус ажиллаж байна.
Хүүхдийн эмч нарын төрөлжсөн мэргэшлээр суралцсан байдал
Нярайн эмч 3, хүүхдийн зүрх судасны эмч 2, мэдрэлийн эмч 2, эрчимт эмчилгээний эмч 2, харшлын эмч 1, бөөрний эмч 1, хүүхдийн мэс засалын эмч 2 тур тус Дархан-уул аймгийн 0-16 хүртэлх насны 31,254 хүүхдэд хүүхдийн үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Бидний ажлын амжилтаас
Бидний бахархал