Бүтээлд тавигдах шаардлага

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.

  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэрс, албан газрын харьяалал
  • Холбоо барих судлаачийн утас, e-mail хаяг
  • Өгүүллийн хураангуй (Монгол, Англи хэлээр бичигдсэн)
  • Түлхүүр үг (Монгол, Англи хэлээр бичигдсэн)
  • Судалгааны үндэслэл
  • Судалгааны арга, аргачлал
  • Үр дүн
  • Хэлцэмж
  • Дүгнэлт
  • Ном зүй

2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 6 хүртэл хуудсанд багтаасан байна.

3. Өгүүллийг зөвхөн MSWord 1997-2003 хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашиглан Arial фонт-оор бичнэ.

4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

6. ЭШӨ-ийн хураангуйг 400-500 үгэнд багтааж Монгол, Англи хэлээр бичнэ. Англи хураангуй нь Background, Method, Result, Conclusion хэмээх бүтэцтэй байна.

7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, Монгол, Англи хэлээр бичигдсэн байна.

8. Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12 pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

10. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.

11. Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан электрон шуудангийн хаягаар холбогдох ажилтанд илгээнэ.

12. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн хугацааг сэтгүүлд ирүүлсэн хугацаа гэж тооцно.

Жич: Өмнө хэвлэгдсэн бүтээлийг хэвлэхгүй болохыг анхаарна уу.