Денкфармын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Monap

Сайн байцгаана уу. Та бүхэнд оройн мэнд хүргэе!

Дараах тэтгэлгийн зарыг дамжуулж байна.

Денк фармын Монгол дахь төлөөлөгчийн газраас 2014 оноос жил бүр эмч нарт болон анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулсан зарлан шалгаруулан ажиллаж байгаа билээ. 2014 оноос Денкфармын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөөр нийт 28 эмчид 1000$ тэтгэлэг, анагаахын чиглэлээр суралцаж байгаа 19 оюутанд 1 жилийн сургалтын төлбөр, 48 эмч, 43 оюутанд тусгай шагнал тэтгэлэг олгожээ.

Эмч нарт зориулсан ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2021.08.01ээс зарлан 2021 оны 9 сарын 20 гэхэд шалгаруулалтаа явуулан тэтгэлэг олгох байгаа. Мэргэжлийн нийгэмлэг , холбоод маань 2019 оноос Денк фармын нэрэмжит тэтгэлэгт хамтран оролцож байгаа билээ.

Денк фармын нэрэмжит тэтгэлэг 2021 шалгаруулалтанд Мэргэжлийн нийгэмлэг , холбоодоо хамтран ажиллана уу гэж урьж байна

Энэ жилийн тэтгэлгийн зараа онлайнаар https://www.denkpharma-scholarship.mn/ web ээр мэдээлэл танилцуулгаа явуулж байгаа билээ,

Тэтгэлгийн номинаци:

1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, цар хүрээг өргөжүүлэхэд мэргэжил нэгтнүүдээ манлайлан ажилласан:

шилдэг эмч- 2, шилдэг баг- 1

2. Дэвшилтэт технологи болон шинэ эмчилгээ үйлчилгээг амжилттай нутагшуулсан:

шилдэг эмч- 1

3.Өрх, сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажил санаачлан хэрэгжүүлсэн: шилдэг ӨЭМТ- 1

Сонгон шалгаруулалт:

1-Р ШАТ: Мэргэжлийн нийгэмлэг холбоодын шилдгүүд шалгарах

• Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй эмч нар шаардлагатай материалыг харьяалагдах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд 2021 оны 8-р сарын 26-ны дотор ирүүлнэ.

• Нийгэмлэг, холбоод номинаци тус бүрт шилдэг 2 нэр дэвшигчийг шалгаруулан материалыг 2021 оны 09 сарын 07-ны өдрийг дуустал онлайнаар (www.denkpharma-scholarship.mn) ирүүлнэ.

2-Р ШАТ: Нийгэмлэг холбоодоос шалгарсан шилдэг нэр дэвшигчдийн материалуудад хараат бус, бие даасан мэргэжлийн зөвлөл, эрдэмтдээс бүрдсэн баг үнэлгээг хийж шилдэг 3 эмч, 2 баг хамт олныг 2021 оны 09 сарын 20-ны дотор шалгаруулан хариуг цахимаар болон утсаар мэдэгдэнэ. Шалгарсан 3 эмч, 2 багт тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэгийг олгоно.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдийн эмч нар шаардлагатай материалыг 2021 оны 9-р сарын 01-ны дотор ирүүлнэ үү. Материалыг Монгол-Японы эмнэлгийн С7- хүүхдийн амбулаторит хүлээж авна. Асууж тодруулах зүйл байвал Монголын хүүхдийн ангаахын академи Б.Амгалан, 99026933 утсаар холбогдоно уу.

Тэтгэлгийн зарыг хавсарган явууллаа

Цар тахлын энэ хэцүү үед та нар маань ачаалал ихтэй ажиллаж байгаа билээ , биеэ бодож , дархлаагаа дэмжээрэй

Хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Денкфармын нэрэмжит тэтгэлэг

DENKPHARMA-SCHOLARSHIP.MN