“BEST PRACTICES IN THE MANAGEMENT OF PEDIATRIC PATIENTS WITH COVID-19“ олон улсын эрдэм шинжилгээний бага хурал урьж байна.

Monap"BEST PRACTICES IN THE MANAGEMENT OF PEDIATRIC PATIENTS WITH COVID-19" олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал 2021 оны 12-р сарын 03-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Хуралд Австрали, Японы эрдэмтэн, судлаачид урилгаар оролцох ба хүүхдэд тохиолдох Ковид-19-ийн талаарх орчин үеийн мэдээлэл, судалгааны ажлаа танилцуулах болно. 

Уг хурал 2 хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт гадаад, додоодын зочин профессорууд илтгэлээ тавих бол 2-р хэсэгт хүүхдийн эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан бүтээлийг хэлэцүүлэх болно. Иймд та бүхэн илтгэл, өгүүлэл, ховор тохиолдол илгээж олон улсын хуралдаа идэвхтэй оролцохыг хүсье. 

Мөн ирсэн бүтээлээс шилдэгийг шалгаруулж сертификат, мөнгөн урамшуулал олгоно. Шилдэг илтгэл 1-р байр 1,000,000 төг, 2-р байр 500,000 төг, Шилдэг ховор тохиолдол 500,000 төгрөгөөр тус тус урамшуулна. Түүнчлэн таны ирүүлсэн илтгэл, өгүүлэл, ховор тохиолдол "Монголын Хүүхдийн Анагаах Ухаан" сэтгүүлд хэвлэгдэн гарах болно. 

Бүтээл хүлээж авах сүүлийн хугацаа 2021 оны 11-р сарын 25 тул та бүхэн яараарай.