2022 оны хүүхдийн эмчийн мэргэшлийн шалгалтыг ЭМХТ-ийн захирлын тушаалын дагуу 04 сарын 20-оос 05 сарын 20-ны өдрийн хооронд авах чиглэл ирсний дагуу шалгалтын комисс хуралдаад дараах тов гаргалаа. Үүнд:
Мэргэшлийн зэргийн шалгалтад 2022 оны 02 сарын 25-ны дотор Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд https://hr.hdc.gov.mn/login өөрийн холбогдох мэдээллийг оруулна. Нотлох баримтыг Pdf файлаар оруулахыг анхаарна уу? Зурган файл оруулахгүй!!!!
Мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлтийн маягт, кредит биелүүлсэн гэрчилгээ, төрийн албан хаагчийн анкет, өргөдлийн маягт ба тусгай шаардлага зэргийг цаасаар 02 сарын 28-ны дотор МонХАА-д хүргэж өгнө.
Хаяг: Ботаникийн Монгол Японы эмнэлгийн C7 өрөө, холбогдох утасны дугаар 99121757.
Монголын Хүүхдийн Анагаахын Академи