2022 оны “Хүүхэд судлал”-ын мэргэшлийн зэргийн шалгалтын жишиг сорилын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Зэргийн шалгалт зохион байгуулах комисс 03 сарын 25-ны өдөр хуралдаад эмч нараас ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцлаа. Материал тэнцээгүй эмч нартай холбогдож шалтгааныг тайлбарлаж хэлсэн болно.

Тэнцсэн эмч нар ЭМХТ-ийн нэгдсэн бүртгэлд шалгалт өгөх эрх үүссэн байгаа. Иймд та бүхэн маргааш Монгол Япон эмнэлгийн С7 өрөөнөөс 12 цагаас хойш ирж сорилын номоо аваарай. Сорилын номны үнэ 28000 төгрөг болно.

Уг номыг зэрэг шинээр горилох эмч нарын тоогоор хэвлэсэн ба багш нарынхаа оюуны бүтээлийг хүндэтгэх үүднээс хүн бүр худалдаж авахыг хүсэж байна. Шалгалтын сорил уг номноос сонгогдох болно.

Ахлах тэргүүлэх зэрэг шинээр горилох эмч нарт зориулан “Зэргийн шалгалт 2022” гэсэн нэртэй facebook messenger групп нээсэн ба ороогүй эмч нар Nyamjav Darisuren facebook хаягаар холбогдоно уу? Энэ группээр дамжуулан бид эмч нарт хувь чатаар нь шалгалт өгөх ID дугаар, нууц үгийг илгээж байгаа болно.

Онолын шалгалт 04 сарын 22-ны өдөр АШУҮИС-ийн төв байрны лекцийн 139 тоот зааланд Mexim consulting ХХК-тай хамтран зохион байгуулах болно.

Дадлага шалгалт 05 сарын 05, 06-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хурлын зааланд авах болно.

Лавлах зүйл байвал 96467656 утсаар холбогдоорой.

Монголын хүүхдийн анагаахын академи