Багахангай

Нийслэлийн Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв нь хүүхдийн нэг эмчтэй ба 2009 оны 7-р сараас одоог хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна. Хүүхдийн эмч нь 13 дахь жилдээ ажиллаж байгаа ба Хүүхдийн Зүрх судасны эмчээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв нь 2018 онд 40 ортой эмнэлэгийн шинэ барилга хүлээн авч  Хүүхдийн 10 ортой тасаг шинээр байгуулж тохижуулсан.

Monap

Хүүхдийн тасаг шинээр байгуулж ажилласанаар дүүргийн хүүхдийн тусламж үйлчилгээнд нилээдгүй ахиц гарч хүүхдүүд ая тухтай орчинд үйлчлүүлэх болсон. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд гадаа агаар салхинд гарахад эмнэлгийн хашаандаа хүүхдэд зориулсан аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбайтай болсон. Хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад лабораторийн тусламж үйлчилгээг  сайжруулж Дүүрэг хөгжүүлэх сангаас 44 сая төгрөгний төсөвтэй багаж тоног төхөөрөмжийг нийлүүлж лабораторийн үйл ажиллгааг өргөтөгсөн. Хүүхдийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг чанартай байлгах зорилгоор яаралтай тусламжийн 2 автомашиныг Иж бүрэн тоноглож Хүчилтөрөгчийн баллоныг байнгын цэнэгтэй Яаралтай тусламжийн үед Хүчилтөрөгчийн дутагдалгүй хүүхдийг тээвэрлэж байна.

Monap

2019 оноос Үйл оношлогоонд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь Зөөврийн дежиталь Ренген аппараттай, мөн 4D хэт авиан аппараттай болсон ба Хүүхдийн яаралтай тусламж болон өдөр тутмын амбулаторийн үзлэг оношлогоонд ажиглаж байна. 

Хүүхдийн эмч. Д.Дашдэлэг нь ОХУ-н Москва хотод Хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр 14 хоногийн сургалтанд хармагдсан. 

Monap

Хүүхдийн Томуу томуу төст өвчний оношлогоо эмчилгээ, Амьсгалын замын эмгэгийн оношлогоо эмчилгээ, асаргаа сувилгаа зэрэг сэдвээр эмч сувилагч нарт сургалтыг хийдэг. Хүүхдийн эмч Д.Дашдэлэг нь Дүүргийн Хүүхдийн асуудлыг хариуцан ажилладаг ба Амбулаторийн үзлэг, Гэрийн эргэлт, Түргэн тусламжийн дуудлага, Хэвтэн эмчлүүлэгчдээ бүгдийг нь өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг болно.