2022 оны “Хүүхэд судлал”-ын мэргэшлийн зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын “Мэргэшлийн зэргийн шалгалтад 2022 онд орох эмнэлгийн мэргэжилтний нэр, мэргэжил, мэргэшлийн чиглэл, зэргийн шатлал шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарь батлах тухай”  2022 оны 04-р сарын 05-ны өдрийн A/30 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Монголын хүүхдийн анагаахын академи ЭМХТ, Mexim consulting ХХК-тай хамтран 2022 оны "Хүүхэд судлал"-ын мэргэшлийн зэргийн шалгалтыг 2022 оны 04 сарын 22-оос 05 сарын 13-ны хооронд амжилттай зохион байгуулж дууслаа.

Ахлах, тэргүүлэх зэрэг горилогч эмч нарын онолын шалгалтыг 2022 оны 04 сарын 22-ны одор АШУҮИС-ын төв байрны 139 тоот лекцийн зааланд, дадлага шалгалтыг 2022 оны 05 сарын 05, 06-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хурлын зааланд хоёр үө шаттайгаар зохион байгууллаа. ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн их эмч Б. Батдулам, Нярайн эрчимт эмчилгээний эмч Л.Ролзодмаа, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Н.Отгончимэг нар тэргүүлэх зэрэг, ЭХЭМҮТ-ийн Нярайн эмч Э.Батцэцэг, Дархан-Уул аймгийн хүүхдийн эмч О.Болор-Эрдэнэ, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрын нярайн эмч Ч.Батням нарын 38 эмч ахлах зэрэг амжилттай хамгааллаа.

"Хүүхэд судлал"-ын мэргэшлийн зөвлөх зэргийн шалгалтыг 2022 оны 05 сарын 13-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хурлын зааланд зохион байгуулав. Тус шалгалтанд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго, эмч Б.Энхтайван, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго, Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Чинзоригт, Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч Э.Наранцацрал, Нийслэлийн амгалан амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч Л.Тунгалаг, И клиникийн хүүхдийн эмч Р.Галбадрах нарын 7 эмч зөвлөх зэргээ амжилттай хамгааллаа

Зэргээ амжилттай хамгаалсан эмч нартаа баяр хүргэе!

Монголын хүүхдийн анагаахын академи

2022.05.16