Хөөрхөн дэлхий- Эрүүл торниг хүүхдийн баяр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Хүүхдийн Анагаахын Академиас нийт гишүүдийнхээ хүүхдүүдийн дунд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

1.       Энэ жил 12-р ангиа төгсөж байгаа хүүхдүүдээс 5 хүүхдэд 500,000 төгрөгийн тэтгэлэг олгоно, Өөрийн танилцуулгад дараах зүйлийг багтаан бидэн илгээгээрэй.

  • Хүүхдийн овог, нэр, төрсөн он, сар /товч танилцуулга/
  • Эцэг, эхийн хэн нь хүүхдийн эмч? Товч танилцуулга /нэр, ажлын газар/
  • Одоо төгсөж буй сургууль /ЕБС/
  • Өөрийн гаргасан амжилт
  • “МИНИЙ ДАРААГИЙН АЛХАМ” 150+ үгтэй эссе бичих

2.       2-5, 6-9 насны ангилалд зургийн тэмцээн, сэдэв “МИНИЙ МӨРӨӨДӨЛ”. цаасны хэмжээ А4, дуртай зургийн хэрэгслээ ашиглан бүтээгээрэй.

3.       10-13, 14-17 насны ангилалд эссэ бичлэгийн тэмцээн, сэдэв “МИНИЙ ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛ”.  Үгийн тоо 150-200.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: Энэ 6 сарын 1-нд нас насны ангилалд 3 байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал, шалгарсан эссег энэ жил хэвлэгдэх хүүхдийн эмч нарын бүтээлийн номонд хэвлүүлнэ.

Бүх зураг, эссе, материалыг 5 сарын 25-31-ны 12:00 цаг хүртэл sbdhem@gmail.com хаягаар хүлээн авна. 88107707 утсаар лавлаарай

АЛАГ ҮРСДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ

Monap