“УРАГ-НЯРАЙН СКРИНИНГ ОНОШИЛГОО” МУ-ОХУ-ын хамтарсан уулзалт семинар 2018 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд ЭМЯ, АШУҮИС-ийн АУС-ын Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи, Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэг болон ОХУ-ын Прибори Ой байгууллагууд хамтран зохион байгуулсан.
Ураг-нярайн скрининг шинжилгээ нь насан туршийн эмгэг байдал бий болохоос урьдчилан сэргийлдэг гайхамшигтай арга тул тухайн орны иргэдийн эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан, эдийн засагт асар их ач холбогдолтой байдаг.
Энэхүү семинарт скрининг оношилгоо, лабораторийн чиглэлээр дэлхийд дээгүүрт ордог, олон жилийн дадлага туршлагатай ОХУ ба Финляндийн шилдэг эмч мэргэжилтнүүд, АШУҮИС, АУС-ын Хүүхдийн Анагаахын Тэнхимийн эрдэмтэн багш нар ураг болон нярайн скринингийн салбарын тухай, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтийн талаар ЭБЭСТ, ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амражих газрууд, Интермед, Гурван гал, Таны төлөө бид, Дөрвөн билэг, Энхтүшиг, Энхчулуу зэрэг эмнэлгүүдээс хүрэлцэн ирсэн эх барих эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд ба нярайн чиглэлийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэж санал солилцсон.
Уг 2 орны уулзалт семинарын үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, цаашлаад ард иргэдэд ураг ба нярайн скрининг оношилгооны талаарх мэдээлэл үнэн зөв, хүртээмжтэй хүрэх, түүнд итгэх хамрагдах эх ба хүүхдийн тоо нэмэгдэх буюу үүнтэй холбоотой 5-аас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тоо,, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоог бууруулахад зохих хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.