Баянгол дүүрэг

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ

АЛСЫН ХАРАА

  • Мэргэшсэн,  ур чадвартай хамт олон

2020 ОНЫ УРИА

  • “ЭРҮҮЛ ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ”

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Хүүхдэд хүүхдийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчинд үзүүлсэх үйлчилгээг эрхэмлэхэд оршино. 

ЗОРИЛТ

  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх  үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тавтухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, эмнэлзүйн эрсдэлийг бууруулах

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөц;
  • Тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийнтусламж, үйлчилгээ;
  • Хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн эмнэлгийн багаж, тоногтөхөөрөмж, техник, шинэ  технологи нэвтрүүлэх
  • Удирдлагын манлайлал, хариуцлага, ил тод байдал, эрхэм зорилго, зорилт
  • Үйлчлүүлэгчдэд суурилсан ээлтэй орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ

ТАНИЛЦУУЛГА 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр нэгэн шинэ эмнэлэг нээлтийг хийсэн. Энэ бол тус дүүргийн 7,8,13,19,20,22,23 дүгээр хорооны 8000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай “Эмүүжин” хүүхдийн эмнэлэг юм. 35 орны багтаамжтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн. 2013 оны 5 сарын 31 нд 35 ортойгоор анх нээгдэж, 2015 оны 11сарын 3 нд 140 ортой болж , 2017 онд 60 ор нэмэгдүүлснээр 200 ортой 2 тасаг болгон өргөжин ажиллаж байна. Амбулатори болон хэвтэх эмчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 23 хорооны 0-16 насын 78365 хүүхдэд эмнэлгийн анхан бөгөөд хоёрдах шатлылын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 Баянгол Эрүүл мэндийн нэгдэл нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын бодлого чиглэл, бусад хууль тогтоомжийг  нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн анхан болон 2 дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага юм. 2013 оны 5 сарын 31 нд 35 ортойгоор анх нээгдэж 2015 оны 11сарын 3нд 140 ортой болж , 2017 онд 60 ор нэмэгдүүлснээр 200 ортой 2 тасаг болон өргөжин ажиллаж байна. Тус төвд нийт 66 ажилтан ажил үүрэг гүйцэтгэдэг ба үүнээс их эмч 18 сувилагч 26, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 3, бусад ажилтан 19 ажиллаж байна.

БГДЭМТөв Хүүхдийн эмнэлэгт хүүхдийн нарийн мэргэжлийн их эмч-18, үүнээс хүүхдийн амбулаторийн их эмч-2, хүлээн авахын эмч-1, эрчимт эмчилгээний эмч-2, клиникийн профессор эмч-2, анагаах ухааны доктор-1, тэргүүлэх зэрэгтэй эмч-3, төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн эмч нийт-9. Үүнд: 

  • Зүрх судасны эмч-1
  • Эрчимт эмчилгээний эмч-3
  • Хоол боловсруулахын эмч-1
  • Уушгины эмч-1
  • Бөөрний эмгэг судлалын эмч-1
  • Хүүхдийн чих хамар хоолойн эмч-1
  • Монгол уламжлал эмчилгээний эмч -1

Эмч, эмнэлгийн мэргэжилтний 65% бакалаврын зэрэгтэй, 33 % нь дипломын зэрэгтэй, 1% нь магистрын зэрэгтэй, 1% нь докторын зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 

Шинэ технологи нэвтрүүлсэн байдал

  • Эрчимт эмчилгээний хэсэгт телеметцинийг шинээр байршуулж 3-р шатлал болон байгууллагатай холбогдож ауидын хурал зохион байгуулах боломжтой боллоо.