2022 оны Open Medical Institute-ийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Австрийн Залцбург хотноо зохиогддог залуу эмч нарт зориулсан долоо хоногийн сургалт семинараар эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллийг өгөхөөс гадна олон улсын эмч нарын хооронд туршлага солилцох таатай боломж олгодгоороо онцлог юм. Залцбургийн мэдлэг дээшлүүлэх семинарын түншлэгчдэд дэлхийд нэр хүндтэй Вейл Корнеллийн их сургууль, түүний харьяа эмнэлгүүд, Филаделфийн Хүүхдийн эмнэлэг, Дьюкийн их сургуулийн анагаах ухааны төв, Колумбын их сургууль, Клэвлэндийн эмнэл зүйн сан, Олон улсын байгууллагууд (ДЭМБ, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв, Бөөр судлалын Европын холбоо) Австри болон Европын холбооны орнуудын зөвлөхүүд хамтран ажилладаг тул дэлхийд өндөр чанартай сургалтанд тооцогддог. Залцбургийн семинарт суралцсан мэргэжилтэн дараа нь Австрийн харьяа эмнэлэгт нэг сар хүртэлх хугацаагаар дадлага хийх эрхтэй болдог бөгөөд энэ нь сурч мэдсэн зүйлээ газар дээр нь турших, тэндхийн эмч нартай туршлага солилцох, тэднээс практик дээр суралцах боломжийг олгодог. Түүгээр ч зогсохгүй энэхүү семинарт суралцсан мэргэжилтнүүд уг сургалтыг удирдсан мэргэжилтэн профессоруудаас өөрийн оронд урьж авчирч сургалт зохион байгуулах боломжтой. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2018 оны байдлаар Монголоос нийт 532 эмч семинарт хамрагдаж, 53 эмч Австрийн эмнэлгүүдэд клиникийн нэг сарын дадлагад хамрагдсан төдийгүй Америк, Австрийн хүндэт 23 профессоруудыг 2 удаа эх орондоо урьж мэргэжлийн сургалт зохион байгуулсан юм. Семинартай холбоотой бүхий л мэдээлэл (семинарт оролцоход тавигдах шаардлага, семинарын чиглэлүүд, огноо, өргөдөл гаргахад бүрдүүлэх материал, материал хүлээн авах эцсийн хугацаа) -ийг Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хийдэг байна. Сүүлийн ээлжийн семинаруудын бүртгэл 2022.05.31 хүртэл явагдана.
2022 онд зохиогдох ээлжит семинаруудын чиглэл
Жил бүр 35-45 семинар зарлагддаг ба энэ жилийн хувьд одоогийн байдлаар 39 чиглэлээр зарлагдсан. Семинарын чиглэл, огноо, өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг http://www.openmedicalinstitute.org хаягаар орж үзэх боломжтой.
Эмч, мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага
Семинарын тэтгэлэг
Оролцогчоос гарах зардал
Семинарт бүртгүүлэх
Дээрх шаардлагыг хангасан эмч нар өөрсдийн чиглэлийн семинарт хамрагдахын тулд өргөдлийн маягтыг http://www.openmedicalinstitute.org веб хуудас руу орж бүртгүүлэн, илгээнэ.
Англи хэлний шалгалт
Семинарт бүртгүүлсэн эмч тухайн семинарынхаа өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор англи хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой. Тус шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч өдөр, цагаа товлосны дагуу өргөдөл гаргасан эмч нарт цахим хаягаар мэдээлнэ. Хэрэв IELTS and TOEFL-ийн оноотой (хугацаа нь хүчинтэй) бол англи хэлний шалгалт өгөх шаардлагагүй бөгөөд үүнийхээ баталгаагаа шалгалт зохион байгуулахаас өмнө ирүүлсэн байна. Харин та англи хэлний IELTS and TOEFL-ийн оноогүй бол англи хэлний шалгалтыг заавал өгөх ёстой. Шалгалт өгөөгүй тохиолдолд тухайн семинарт тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй гэсэн үүднээс сонгогдохгүй болохыг анхаарна уу.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Open Medical Institute хөтөлбөрийн https://www.openmedicalinstitute.org хаягаар орж, танилцах боломжтой. Асууж тодруулах зүйл байвал байгууллагын 325190, эсвэл Б.Энхтуяагийн 99123435 дугаарын утас, mongolia@mphpa.com, mongolia@openmedicalinstitute.org хаягаар холбогдох боломжтой.
Семинар зохион байгуулагдах хугацаа, чиглэлээр танилцуулбал:
Pediatric Palliative Care November 13-19, 2022,
Pediatric Emergency Medicine December 4-10, 2022,
Pediatric Radiology December 11-17, 2022,
Diagnostic Imaging Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mphpa.com/?p=486
Дэлгэрэнгүй мэдээлэл https://www.openmedicalinstitute.org/seminars/
Семинарын хуваарь https://portal.openmedicalinstitute.org/register/