Хөөрхөн дэлхий Эрүүл торниг хүүхдийн баяр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт гишүүдийнхээ хүүхдүүдийн дунд хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ удаад Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн эмч Бурмаагийн хүү тус аймгийн Есөнбулаг сумын Дашдоржийн нэрэмжит 12 жилийн 4-р сургуулийг төгсөж буй Амартүвшингийн Очирбилгүүндээ Оюутны тэтгэлэг, 18 насны хүүхдийн баярын бэлгийг гардуулан, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг нийт МОНХАА-ийн хамт олон болон гишүүдийнхээ өмнөөс хүсэн ерөөж байна. Түүнийг гаргасан амжилтуудаас дурдвал:  

  • 2011 онд “Онц сурагч мөнгөн медаль”
  • 2012 онд “Онц сурагч алтан медаль”
  • 2015 онд “Шилдэг сурагч”
  • 2017 онд “Гар бөмбөгийн алтан медаль”
  • 2018 онд “Гар бөмбөгийн алтан медаль”
  • 2019 онд “Авьяаслаг сурагч алтан медаль”
  • 2019 онд “Ойн сур харвааны хүрэл медаль”
  • 2019 онд “Гар бөмбөгийн хүрэл медаль”
  • 2020 онд “Сургуулийн сагсан бөмбөгийн АШТ-с алтан медаль”
  • 2020 онд “Гар бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль”
  • 2021 онд “Сур харвааны хүрэл медаль”
  • 2022 онд “E-Biology academy-аас зохиосон биологийн олимпиадын алтан медаль “
  • 2022 онд “Аймагийн биологийн олимпиадын 4-р байр, газарзүйн оломпиадад 4-р байр”
  • 2022 онд “Өсвөрийн улаан загалмайн тусч хүүхэд шагнал”

“Миний дараагийн алхам” эссе бичлэг

Би одоо 17 настай өсөж яваа хүү. Өөрийн гэсэн зорилго, хүсэл тэмүүлэлтэй. Тэрнийхээ төлөө хичээж яваа нэгэн. Би өөрийн 15 жилийн зорилгыг тодорхойлж түүндээ хүрэхийн тулд жижиг зорилт тавин бага багаар урагшилж буй хүү. Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд жижиг саад бартааг аль болох тунгаан бодож даван туулахыг хичээж байгаа. Мэдээж би элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авч хүссэн сургуульдаа хөнгөлттэй суралцахыг эхний зорилт болгон урагшилж яваа. Өдөрт 10 цагийг хичээлд, 3 цагийг хоол унданд, 8цагийг унтахад, 1 цагийг өөртөө болон гэр бүл, найз нөхөддөө зориулдаг. Унтах цаг нь их гэж хүмүүс гоочилж магадгүй гэхдээ хүний хэзээ ч дахин нөхөж авч чаддаггүй зүйл бол нойр. Өдөржин ажилласан тархиа сайн амрааж байж маргааш нь илүү ажиллана шүү дээ.

Хэрэв би 800 оноо авч чадвал аав ээждээ нэг тус хүргэлээ л гэсэн үг. Учир нь их сургуулийн төлбөрт санаа зовох хэрэггүй болно. Үүний дараах зорилт минь хүссэн сургуулийнхаа шилдэг сурагч цаашлаад улсын шилдэг сурагч болж олон улсруу ( Япон, Солонгос, Франц г.м) явж суралцаж эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг оюутан ажлын байранд гараад Монголын шилдэг химич болохыг зорилт болгон урагш туулж яваа нэгэн билээ.

 

Мөн бидэнд өөрсдийн бүтээлээ ирүүлсэн авъяаслаг бяцхан дүү нар болох Завхан аймгийн хүүхдийн эмч Ариунаагийн 8 настай П.Тэргэл охин “Миний мөрөөдөл-Гүнж” зураг,  Интермед эмнэлгийн хүүхдийн эмч Оюун-Эрдэнийн 7 настай Орхон-Хасу сургуулийн 1-р ангийн сурагч Ө.Жаргалан "Миний мөрөөдөл - Монгол зоопарк" зураг, Нийслэлийн сэргээн засах төвийн хүүхдийн эмч Баярсайханы охин 13 настай Б. Гэрэлмаа “Миний зорилго, тэмүүлэл- Жүжигчин, дуучин” эссе, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үндэсний төвийн эмч Ганчимэгийн 9 настай Г.Биндэръяа охинд зураг, эссе бичлэгээ илгээж идэвхитэй оролцсонд талархаж, хүүхдийн баярын бэлэг болон мэндчилгээг дэвшүүллээ.

Monap