АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн анагаах-2022” эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12-р сарын 9-нд “Ховор тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний асуудлууд” сэдвийн дор Олон улсын хурал зохион байгуулна. Хуралд зочин илтгэгчээр Япон, Австрали, БНХАУ, Бүгд Найрамдах Турк Улсын нэр хүнд бүхий Анагаах Ухааны Их Сургуулиудын профессорууд оролцоно. Хуралд хэлэлцүүлсэн бүтээлүүдийг 1,2,3-р байр эзлүүлэн мөнгөн шагналаар шагнана.
Зорилго: Хүүхдийн Анагаахын практикт ховор тохиолдох эмгэгүүдийн орчин үеийн чиг хандлага, эмчилгээ, оношилгооны шинэ дэвшилтэт арга технологи, хийгдэж буй эрдэм шинжилгээ, судлагааны бүтээл, шинэ санаа, арга зүйг эмч мэргэжилтнүүдэд таниулан түгээх, хамтын ажиллагааг дэмжихэд оршино.
Дэмжигч байгууллагууд:
Зохион байгуулагч:
Энэ дашрамд ивээн тэтгэгч байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Хамрах хүрээ, ангилал: Хүүхдийн эмч, судлаач, мэргэжилтнүүд
Хэзээ: 2022 оны 12 сарын 9-ний өдөр
Хаана: АШУҮИС-ийн АУС-ийн Ботаникийн цогцолборын 6-н давхарт Blue Hall (цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана). Хурлын хөтөлбөрийг бүртгэл хийлгэсэн тохиолдолд илгээнэ.
Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
Хүүхдийн Анагаахын салбарт хийгдсэн шинэлэг санаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ховор тохиолдол
Өгүүлэл бичих заавар
Өгүүлэл хүлээн авах:
Ховор тохиолдолд тавигдах шаардлага
Ховор тохиолдол хүлээн авах журам нь өгүүлэл хүлээн авахтай адил болно.
Хуралд ирүүлсэн ба хэлэлцүүлсэн бүтээлийг эмхэтгэсэн “Монголын Хүүхдийн Анагаах Ухаан-2022” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэнэ.
Жич:
Өгүүлэл, ховор тохиолдол хүлээн авах зааврыг чанд мөрдөнө үү. Шаардлагад нийцээгүй илтгэлийг хүлээж авах боломжгүй болохыг анхаарна уу.
Хуралд бүртгүүлэхийн тулд хураамж 30000 төгрөгийг МОНХАА-ийн голомт банкны 1405107155 дансанд хийж гүйлгээний утган дээр утасны дугаар нэр, е-мэйл хаягаа бичнэ үү.
Энэхүү хуралд төлбөрөө төлж оролцсон тохиолдолд МОНХАА-ийн 2023 оны татвараас чөлөөлөхөөс гадна 2 кредитийн сертификатыг олгоно. Иймд ЭМХТ-ийн https://hr.hdc.gov.mn/ -ээр орж, Хүний нөөцийн нэгдсэн бүртгэлийн сургалтын зар хэсэгт “Хүүхдийн анагаахаар олон улсын түвшинд дадлагажих нь” сургалтанд бүртгүүлснээр сертификат баталгаажихыг анхаарна уу.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2022.11.07
Холбоо барих утас: 99096860, 96467656