Эрүүл хүүхэд эх орны ирээдүй

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор “ЭРҮҮЛ ХҮҮХЭД - ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын хүүхдийн анагаахын академи, АШУҮИС-ийн АУС-ийн хүүхдийн анагаахын тэнхимээс санаачлан “ЭРҮҮЛ ХҮҮХЭД-ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” сэдэвт хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2018 оны 11 сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.Setunari

Тус зөвлөгөөнд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, ЭМЯ-ны ЭТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баттүвшин, ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчид, АШУҮИС, ЭХЭМҮТ, ГССҮТ, СЭМҮТ-ийн удирдлага, багш, эмч нар, 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хүүхэд, нярайн эмч, хүүхдийн үндсэн ба төрөлжсөн мэргэжлээр суралцагч эмч, оюутнуудын төлөөлөл зэрэг 800 орчим зочид, төлөөлөгчид оролцов.

Setunari

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөгөөнийг нээж үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга хүүхдийн анагаахын салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтэн нарт мэндчилгээ дэвшүүллээ. МУ-ын Ардын эмч, Монголын Хүүхдийн Анагаахын Академийн тэргүүн, АУ-ны доктор, профессор Д.Малчинхүү “Эрүүл хүүхэд - Эх орны ирээдүй” сэдэвт илтгэл тавилаа.

SetunariSetunari

Хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөнд МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор З.Гэрэлмаа “Нярайн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт”, ЭХЭМҮТ-ийн захирал, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ы доктор Ш.Энхтөр “Хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт”,  СЭМҮТ-ийн ерөнхий захирал АУ-ы доктор, профессор Л.Насанцэнгэл “Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт”, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Хүүхдийн осол гэмтлийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт”, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын газрын дарга О.Сэлэнгэ “Эрүүл хүүхэд эцэг эхийн хариуцлагаас” сэдвүүдээр илтгэл тавьж,  зөвхөн хүүхдийн анагаахын салбар төдийгүй эх орны ирээдүй, бидний баялаг болсон хүүхэд, өсвөр насныханд тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр олон улсын байгууллагаас Монгол улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар илтгэл тавилаа.  Тавьсан илтгэлүүдэд дурьдсан хүүхэд, нярайн эрүүл мэнд, осол гэмтэл, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөгөөнөөс цаашид хийх үйл ажиллагааны зөвлөмж гаргав.Setunari

ЭМЯ-д болсон зөвлөгөөний хоёрдахь өдрийн I салбар хуралдааны үеэр эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид, хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөл, эмнэлгийн дарга, удирдлагууд, хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн дунд хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцлаа.

АШУҮИС-ийн ОСТ-д болсон II  салбар хуралдаанд Улаанбаатар хот, орон нутгийн хүүхдийн эмч нар өөрсдийн судалгааны ажлаас гарсан эрдэм шинжилгээний илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдлыг хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн НЭМС-ийн багш АУ-ы доктор Л.Ундрам, хүүхдийн мэдрэлийн зөвлөх эмч, АУ-ны доктор П.Отгонбаяр, “Амгалан” амаржих газрын нярайн тасгийн эрхлэгч, нярайн зөвлөх эмч, АУ-ы доктор Л.Тунгалаг нар шүүгчээр ажиллалаа.  Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, АШУ-ы магистр Б.Амгалан нарын “Анхаарал дутмагших - хэт хөдөлгөөнтөх эмгэгийн тохиолдол, нөлөөлөх зарим хүчин зүйлс” илтгэл, “Өргөө” амаржих газрын нярайн тасгийн эрхлэгч, клиникийн профессор А.Оюунцэцэг нарын “Linear nevus sebaceous” ховор тохиолдлын танилцуулга тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

АШУҮИС-ийн ХАТ-ийн багш Ж.Эрдэнэбаясгалан, СЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал В.Баярмаа, АШУҮИС-ийн ХАТ-ийн магистрант Б.Туул, Ховд аймгийн БОЭТ-ийн нярайн эмч, АУ-ы доктор Ц.Солонго нарын илтгэл, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч С.Жаргахсайхан нарын ховор тохиолдол тусгай байранд шалгарлаа.Setunari

“ЭРҮҮЛ ХҮҮХЭД - ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөний эрдэм шинжилгээний салбар хуралдаанд  ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг “Монголын хүүхдийн анагаах ухаан” сэтгүүлийн 2018 оны тусгай дугаарт хэвлэв.