“Дутуу, бага жинтэй, өвчтэй нярайн скрининг” сургалтын бүртгэл явагдаж байна. Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү.
“Дутуу, бага жинтэй, өвчтэй нярайн скрининг” сэдэвт сургалтыг Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэг, Монголын хүүхдийн анагаахын академи хамтран Нийслэл, орон нутгийн төрөлт хүлээн авах эмнэлгийн мэргэжилтэнүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь хүүхдийн эмч, нярайн эмч, сувилагч, эх баригч нарт зориулсан нярайн тандалт шинжилгээ, дутуу нярайн менежментийн орчин үеийн чиг хандлагын талаарх сургалт юм.
Сургалтын хөтөлбөрийг энд дарж харна уу.
Монголын нярайн тандалт шинжилгээний нийгэмлэг Төлбөр тушаах данс: 5059428454 (Хаан банк) 24000 төгрөг хийнэ үү. Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар
Сургалт танхим, цахим хосолсон хэлбэрээр явагдана. 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 09:00 цагаас АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн 9 тоот өрөөнд зохион байгуулагдана.
Онлайнаар оролцох тохиолдолд төлбөр баталгаажсаны дараа имэйл хаягаар линк илгээнэ.
Утас - 90702939, 99815290, 88899699