Монголын хүүхдийн анагаах ухаан сэтгүүл 2023 оны нэмэлт дугаартаа бүтээл авч эхэллээ

2023 оны 05 сарын 22-ны редакцийн зөвлөлийн шийдвэрээр Монголын хүүхдийн анагаах ухаан сэтгүүл нэмэлт 2023 №1 (14) дугаар гаргахаар шийдвэрлэлээ.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 05-дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 06-дугаар сарын 09-ны Баасан гараг (18.00 цаг) хүртэл хүлээн авна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  1. Өгүүллийг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй бичнэ.
  2. Өгүүлэл нь  дараах бүтэцтэй байна (жишээ өгүүллийг энд дарж харна уу. ) Үүнд:
    • Өгүүллийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй,
    • Bold
    • Өгүүллийг А4 хэмжээтэй 3-6 нүүрэнд багтаан бичнэ
    • Судлагааны багийнхны нэр, харьяалагдах албан байгууллага, е-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Хураангуй
    • Үндэслэл
    • Зорилго, зорилт
    • Материал, аргазүй
    • Үр дүн
    • Хэлцэмж, дүгнэлт
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг
    • Англи хэл дээр бичигдсэн товч хураангуй (200-250 үгэнд багтаах)

Бүтээл хүлээн авах Цахим шуудан: kherlen@mnums.edu.mn unaganshagai@mnums.edu.mn

Холбоо барих утас: 99096860, 99665286

Өгүүлэл хүлээн авах:

  1. Урьд нь хэлэлцүүлсэн ба хэвлүүлсэн судалгааны ажлын үр дүнг дахин хэвлүүлэхгүй болно.
  2. Хоцорч ирүүлсэн болон бүтээлд тавигдах шаардлагуудыг хангаагүй өгүүллүүд тус дугаарт нийтлэгдэхгүй болно.
  3. Өгүүлэл хэвлүүлэх хураамж 40.000 төгрөгийг МОНХАА-ийн голомт банкны 1405107155 дансанд хийж гүйлгээний утган дээр Овог нэр, утасны дугаар, емайл хаягаа бичиж хийнэ үү.

 

Монголын хүүхдийн анагаах ухаан сэтгүүлийн редакци

2023.05.24