Зэргийн шалгалт зохион байгуулах комисс 06 сарын 08-ны өдөр хуралдаад эмч нараас ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцлаа. Материал тэнцээгүй эмч нартай холбогдож шалтгааныг тайлбарлаж хэлсэн болно.
Тэнцсэн эмч нар ЭМХТ-ийн нэгдсэн бүртгэлд шалгалт өгөх эрх үүссэн байгаа. Иймд та бүхэн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн Анагаах Ухааны Сургааль 503 тоотоос ирж сорилын номоо аваарай. Сорилын номны үнэ 25000 төгрөг болно.
Уг номыг зэрэг шинээр горилох эмч нарын тоогоор хэвлэсэн ба багш нарынхаа оюуны бүтээлийг хүндэтгэх үүднээс хүн бүр худалдаж авахыг хүсэж байна. Шалгалтын сорил уг номноос сонгогдох болно.
Онолын шалгалт 06 сарын 21-ны өдөр АШУҮИС-ийн төв байрны лекцийн 139 тоот зааланд Mexim consulting ХХК-тай хамтран зохион байгуулах болно.
Дадлага шалгалт 06 сарын 28, 29-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хурлын зааланд авах болно.
Лавлах зүйл байвал 96467656 утсаар холбогдоорой.
Монголын хүүхдийн анагаахын академи