2023 оны “Хүүхэд судлал”-ын мэргэшлийн зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын “Мэргэшлийн зэргийн шалгалтад 2023 онд орох эмнэлгийн мэргэжилтний нэр, мэргэжил, мэргэшлийн чиглэл, зэргийн шатлал шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарь батлах тухай”  2023 оны 06-р сарын 19-ны өдрийн A/54 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Монголын хүүхдийн анагаахын академи ЭМХТ, Mexim consulting ХХК-тай хамтран 2023 оны "Хүүхэд судлал"-ын мэргэшлийн зэргийн шалгалтыг 2023 оны 06 сарын 19-оос 06 сарын 28-ны хооронд амжилттай зохион байгуулж дууслаа.

Ахлах, тэргүүлэх зэрэг горилогч эмч нарын онолын шалгалтыг 2023 оны 06 сарын 19-ны одор АШУҮИС-ын Төв номын сангийн 702 тоот лекцийн зааланд, дадлага шалгалт, тайлан хамгаалалтыг 2023 оны 06 сарын 28-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хурлын зааланд хоёр үө шаттайгаар зохион байгууллаа.

Универсальмед эмнэлгийн эмч Л.Дашиймаа зөвлөх, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч П.Анхмандах, Орхон аймгийн БОЭТ-ийн хүүхдийн эмч Д.Цогзолмаа нар тэргүүлэх зэрэг, ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн эмч Г.Золзаяа,  Нийслэлийн Хүрээ амаржих газрын эмч Г.Уринбаяр, Этүгэн Их Сургуулийн хүүхдийн багш Ц.Лхагвадулам, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Б.Дуламсүрэн нарын 18 эмч ахлах зэрэг амжилттай хамгааллаа.

 

Зэргээ амжилттай хамгаалсан эмч нартаа баяр хүргэе!

Монголын хүүхдийн анагаахын академи

2023.07.03