АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхим нь Австралийн Сиднейн Их Сургуулийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч “Taking Paediatrics Abroad” онлайн хэлэлцүүлгийг 2021 оноос хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол улсад онош тодруулахад нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа буюу ховор тохиолдох өвчний тохиолдлыг ярилцаж, туршлага солилцсоны үндсэн дээр тухайн өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтыг хамтран төлөвлөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн эмч нарын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ удаад Австралийн Сиднейн Их Сургуулийн дэд профессор, Westmead Хүүхдийн Эмнэлгийн мэдрэлийн эмч Manoj Menezes, АУС-ийн ХАТ-ийн багш нар хамтран эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлэх ба та бүхнийг нээлттэй хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна.
Эмнэлзүйн тохиолдол: “Xanthogranuloma and Epilepsy”
Хэлэлцүүлгийн хөтөлбөр:
08:30 – 08:35 – Хэлэлцүүлэгт оролцогч эмч нарын товч танилцуулга
08:35 – 08:45 – Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга /А.Унаганшагай/
08:45 – 08:55 – Нээлттэй асуулт, хариулт /Dr.Manoj Menezes/
08:55 – 09:10 – Xanthogranuloma өвчний талаар товч мэдээлэл хийх /А.Унаганшагай/
Zoom ID: 871 1425 5255
Passcode: 922576
Онлайн хурлын дэг: