Хүүхдийн анагаах - 2023 эрдэм шинжилгээний бага хуралд бүтээл хүлээн авч эхэллээ.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 10-дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2023 оны 11-дугаар сарын 24-ны Баасан гараг (18.00 цаг) хүртэл хүлээн авна.
Хамрах хүрээ, ангилал: Хүүхдийн эмч, судлаач, мэргэжилтнүүд
Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
Хүүхдийн Анагаахын салбарт хийгдсэн шинэлэг санаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ховор тохиолдол
Өгүүлэл бичих заавар
- Өгүүлэл нь нь дараах бүтэцтэй байна (жишээ өгүүллийг энд дарж харна уу. ) Үүнд:
- Өгүүллийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
- Судлагааны багийнхны нэр, харьяалагдах албан байгууллага, е-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
- Өгүүллийг А4 хэмжээтэй 3-6 нүүрэнд багтаан бичнэ. Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Justify
- Хураангуй
- Үндэслэл
- Зорилго, зорилт
- Материал, аргазүй
- Үр дүн
- Хэлцэмж, дүгнэлт
- Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг
- Англи хэл дээр бичигдсэн товч хураангуй (200-250 үгэнд багтаах)
Ховор тохиолдолд тавигдах шаардлага
- Ховор тохиолдлын нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
- Ховор тохиолдол нь дараах бүтэцтэй байна (жишээ ховор тохиолдлыг энд дарж харна уу.) Үүнд:
- Өвчтөний тухай мэдээл
- Анамнез, бодит үзлэг
- Лаборатори болон дүрс оношилгооны шинжилгээ
- Ялган оношилгоо
- Эмчилгээ
- Хэлцэмж, дүгнэлт
- Ном зүй
- Хүснэгт, зураг нийлээд 10 хүртэл байх
Бүтээл хүлээн авах:
- Өгүүллийг Монгол хэлээр бичиж, 11 сарын 24-ны дотор kherlen@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
- Урьд нь хэлэлцүүлсэн ба хэвлүүлсэн судалгааны ажлын үр дүнг дахин хэвлүүлэхгүй болно.
- Үг үсэг, найруулгын алдааг редакцийн зөвлөл хариуцахгүй болохыг анхаарна уу!
- Өгүүллийг 11 сарын 24-ны 17 цагаас хойш хүлээн авахгүй болно!
- Өгүүлэл хэвлүүлэх хураамж 40.000 төгрөгийг МОНХАА-ийн голомт банкны 1405107155 дансанд хийж гүйлгээний утган дээр утасны дугаар нэр, емайл хаягаа бичиж хийнэ үү.
Хуралд ирүүлсэн ба хэлэлцүүлсэн бүтээлийг эмхэтгэсэн “Монголын Хүүхдийн Анагаах Ухаан-2023” сэтгүүлд хэвлэгдэнэ.
Холбоо барих утас: 99096860, 96467656
2023.10.05