АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхим нь Австралийн Сиднейн Их Сургуулийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч “Taking Paediatrics Abroad” онлайн хэлэлцүүлгийг 2021 оноос хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол улсад онош тодруулахад нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа буюу ховор тохиолдох өвчний тохиолдлыг ярилцаж, туршлага солилцсоны үндсэн дээр тухайн өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтыг хамтран төлөвлөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн эмч нарын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ удаад Австралийн Westmead Хүүхдийн Эмнэлгийн хүүхдийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Shoma Dutt болон АУС-ийн ХАТ-ийн багш, Монгол-Япон Эмнэлгийн хүүхдийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, АУ доктор Д.Өлзий нар хамтран эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлэх ба та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
Эмнэлзүйн тохиолдол: “Гэдэсний үрэвсэлт өвчин”
Хэлэлцүүлгийн хөтөлбөр: 2023.10.31
11:00 – 11:05 – Хэлэлцүүлэгт оролцогч эмч нарын товч танилцуулга
11:05 –11:15 – Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга /АУ доктор Д.Өлзий /
11:15 – 11:30 – Нээлттэй асуулт, хариулт / Shoma Dutt /
Zoom ID: 816 4214 0909
Passcode: 846260
Онлайн хурлын дэг:
МОНХАА 2023.10.30