Хүүхдийн анагаах - 2023 эрдэм шинжилгээний бага хурал

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн анагаах-2023” эрдэм шинжилгээний хурал 2023.12.15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тухайн өдөр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдах тул та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна. 

  1. Жил бүрийн уламжлалт “Хүүхдийн анагаах-2023” Эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх Анагаах Ухааны Сургуулийн Blue Hall-д 09:00-15.00 цагт зохион байгуулагдах тул идэвхитэй оролцоно уу.
  2. Олон жил үр бүтээлтэй ажиллаж буй хүүхдийн эмч нараас шилдэг эмч нарыг шалгаруулан алдаршуулдаг тул нэр дэвшигчдийн материалыг хавсралтын дагуу бүрдүүлж, 2023.12.10-ны 17:00 цагт багтаан darisuren@mnums.edu.mn хаягаар (холбоо барих дугаар 96467656) илгээнэ үү.
  3. Монголын Хүүхдийн Анагаахын Академийн шинэ жилийн цэнгүүн 2023.12.15-ны 17:30 цагаас Hard Rock  ресторанд болно. Цэнгүүнд оролцох эмч нар erdenebayasgalan@mnums.edu.mn хаяг, 91116621 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

Монголын хүүхдийн анагаахын академи