2025 онд “Хүүхэд судлал”-аар ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилогч эмч нар "Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлага"- ын дагуу материал бүрдүүлэн, 2025 оны 09 сарын 09-ээс 09 дугаар сарын 26-ний хооронд ЭМХТ-ийн мэргэжлийн зэргийн шалгалт энд дарж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх зааврыг энд дарж харна уу.
Бүрдүүлэх материалын зааврыг энд дарж харна уу.
Нийтлэг шаардлага:
ЭМС-ын 2019 оны А/513 тоот тушаалд заасан нийтлэг шаардлагыг хангасан байна. Энд дарж танилцана уу.
Тусгай шаардлага:
Хүүхэд судлалаар ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг МОНХАА-ийн удирдах зөвлөлийн 2023.06.09-ны өдөр шинэчлэн баталсан. Энд дарж танилцана уу.
1. www.hr.hdc.gov.mn программын ТУСЛАМЖ цэсний хамгийн доор байгаа Мэргэшлийн зэргийн ЗААВАР гэсэн PDF-ийг нээж сайтар уншиж, үүний дагуу: Өөрийн мэдээллээ бүрэн оруулна. Мэргэшлийн зэргийн нийтлэг, тусгай шаардлагын дагуу “Ерөнхий мэдээлэл”, “Мэргэжил”, “Ажлын туршлага”, “Боловсрол”, “Мэргэжлийн зэрэг”, “Гишүүнчлэл” зэргийг оруулж, ТУСЛАМЖ хэсгийн 36 дугаарт байх Монголын Хүүхдийн Анагаахын Академийн гэсэн PDF-т байх ШАЛГУУРУУДЫН нотлох баримтаа дарааллын дагуу, дугаарлан PDF болгон “Дүйцүүлэх материал” (D1-D5) -д цэгцтэй оруулаад хүсэлтээ илгээнэ.
2. Зэрэг горилогч нийтлэг болон тусгай шаардлагын нотлох баримтаа программд оруулсны дараа байгууллагын хурлаар хэлэлцүүлж зэрэг олгохыг дэмжсэн шийдвэр гаргуулна /маягтыг Тусламж хэсгээс татна уу/.
3. Байгууллага хариуцсан хүний нөөцийн ажилтан Зэрэг горилогчийн Миний мэдээлэл – Зэрэг хэсэгт нэвтэрч “Зэргийн шалгалтад бүртгүүлэх эрх өгөх эсэх” сонголтыг хийн уг тодорхойлолтыг хавсаргаж зэрэг олгохыг дэмжсэнээр баталгаажуулна.
4. Байгууллага дэмжиж зэргийн хүсэлтийг баталгаажуулаагүй тохиолдолд зэргийн шалгалтад бүртгүүлэх боломжгүй.
5. Миний мэдээлэл – Зэрэг цэс рүү орж Монголын Хүүхдийн Анагаахын Академи-г сонгож гишүүнчлэл үүсгэнэ. ГИШҮҮНЧЛЭЛ-ээ үүсгээгүй, бөглөөгүй тохиолдолд бид таны хүсэлтийг ХАРЖ материал шалгах БОЛОМЖГҮЙ. Ингэснээр шалгалтад орох эрх үүсэхгүй.
6. Шалгалтад бүртгүүлэхдээ шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайтар танилцана: Шалгалтын бүртгэл эхлэх дуусах хугацаа, шалгалт авах огноо, санамж г.м.
7. Шалгалтын төлбөрийг МонХАА-ын ГОЛОМТ банк IBAN: MN60001500 данс 1405107155 дансаар өөрийн овог, нэр, РД утасны дугаар, Их эмч-Зөвлөх г.м. бичиж шилжүүлнэ
8. Лавлах утас: 96467656 Н.Дарьсүрэн, 99026933 Б.Амгалан
Монголын Хүүхдийн Анагаахын Академи
2025.09.09