2025 оны “Хүүхэд судлал”-ын мэргэшлийн зэргийн шалгалтын тов

2025 оны МонХАА-ийн мэргэжлийн зэргийн шалгалтын комиссын хурал 09 дугаар сарын 30-нд хуралдаж “Хүүхэд судлал”-аар мэргэшлийн зэрэг шинээр горилогч хүүхдийн эмч нарын нийтлэг ба тусгай шаардлагын дагуу ЭМХТ-ийн хүний нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн материалыг шалгаж хэлэлцэв. 

Нийтлэг ба тусгай шаардлага хангаагүйн улмаас хасагдсан эмч нартай бид нэг бүрчлэн холбогдож зөвөлгөө, тайлбар өгсөн болно.

Материал тэнцсэн эмч нар шалгалтын төлбөр 125,000 төгрөгийг МонХАА-ийн ГОЛОМТ банкны 1405107155 тоот дансанд тушаана. Гүйлгээний утга: Овог нэр регистрийн дугаар бичнэ үү. 

Онолын шалгалт 2025 оны 10 сарын 17-нд ЭМХТ-өөр авна. Дадлага шалгалт 2025 оны 10 сарын 27-28-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хурлын зааланд авна

Онолын шалгалтын давтлагыг цахимаар, дадлага шалгалтын давтлагыг танхимаар өгөх болно. ЭМХТ-д бүртгүүлсэн емайл хаягаар бүртгэл үүсгэж линк илгээнэ, мөн утасны дугаараар телеграмм групп үүсгэж мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно. Иймд емайл очихгүй, группэд ороогүй зэрэг горилогч эмч нар 96467656 дугаарт холбогдож мэдээллээ шинэчилнэ үү. 

“Хүүхэд судлал”-аар ахлах, тэргүүлэх зэргийн онолын шалгалтын давтлагын хуваарийг дарж харна уу. Зэрэг горилогч нарын ЭМХТ-ийн хүний нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн емайл хаягаар дараах линкийг үүсгэсэн болно. 

Цахим холбоос:  https://meet.google.com/not-tcwm-cuk

Жишиг сорилын эмхэтгэлийг 96467656 дугаараар холбогдож авна уу. 

Монголын Хүүхдийн Анагаахын Академи

2025.10.06