2025 оны “Хүүхэд судлал”-ын мэргэшлийн зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын “Мэргэшлийн зэргийн шалгалтад 2025 онд орох эмнэлгийн мэргэжилтний нэр, мэргэжил, мэргэшлийн чиглэл, зэргийн шатлал шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарь батлах тухай” тоот тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Монголын хүүхдийн анагаахын академи ЭМХТ-тэй хамтран 2025 оны "Хүүхэд судлал"-ын мэргэшлийн зэргийн шалгалтыг 2025 оны 10 сарын 17-оос 10 сарын 27-ны хооронд амжилттай зохион байгуулж дууслаа.

Ахлах, тэргүүлэх зэрэг горилогч эмч нарын онолын шалгалтыг 2025 оны 10 сарын 17-ны өдөр АШУҮИС-ийн Зүүн кампусийн 507 тоот лекцийн өрөөнд, дадлага шалгалтыг 2025 оны 10 сарын 27-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн сургалтын зааланд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Хүүхэд судлалаар Тэргүүлэх - 4, Ахлах зэрэг 19 эмч амжилттай хамгааллаа.

Зэргээ амжилттай хамгаалсан эмч нартаа баяр хүргэе!

Монголын хүүхдийн анагаахын академи

2025.10.27