Монголын Хүүхдийн Анагаахын Академийн Гишүүдийн эрх, үүрэг
- Монголын Хүүхдийн Анагаахын Академийн гишүүн нь өөрийн гишүүнчлэлийн хэлбэрт багтсан эрхийг эдлэнэ.
- Монголын Хүүхдийн Анагаахын Академиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах, зохион байгуулалтанд оролцох эрхтэй.
- Монголын Хүүхдийн Анагаахын Академийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг ирүүлэх эрхтэй.
- Монголын Хүүхдийн Анагаахын Академиас гаргадаг сэтгүүлд (өгүүлэл, илтгэл, ховор тохиолдол, лекц) зохих журмын дагуу бэлтгэн, редакцийн гишүүдийн зөвлөгөөний дагуу засвар хийн нийтлүүлэх эрхтэй.
- Монголын хүүхдийн Анагаахын Академиас зохион байгуулж буй хурал, семинарт зохих журмын илтгэл тавих эрхтэй.
- Монголын Хүүхдийн Анагаахын академийн гишүүнээр элссэн тохиолдолд 1 жилийн хураамжийг тогтоосон ханшийн дагуу төлөх үүрэгтэй.