2026 оны Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ

2026 онд “Хүүхэд судлал”-аар Ахлах, Тэргүүлэх, Зөвлөх зэрэг горилогч эмч нар "Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлага"- ын дагуу материал бүрдүүлэн, 2026 оны 03 сарын 18-аас 04 сарын 08-ны хооронд ЭМХТ-ийн мэргэжлийн зэргийн шалгалт энд  дарж бүртгүүлнэ үү. 

          Бүртгүүлэх зааврыг энд дарж харна уу. 

          Бүрдүүлэх  материалын зааврыг энд дарж харна уу.

Нийтлэг шаардлага:

          ЭМС-ын 2019 оны А/513 тоот тушаалд заасан нийтлэг шаардлагыг хангасан байна. Энд дарж танилцана уу.

Тусгай шаардлага: 

Хүүхэд судлалаар Ахлах, Тэргүүлэх, Зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг МОНХАА-ийн удирдах зөвлөлийн 2023.06.09-ны өдөр баталсан. Энд дарж танилцана уу.

Шалгалтад бүртгүүлэхдээ анхаарах:

1.Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл 2026 оны 3 дугаарын сарын 18-ны өдрийн 08:30 цагаас 4 дүгээр сарын 08-ны өдрийн 23:59 цагийн хооронд ЭМХТ-ийн цахим бүртгэлээр явагдах болно. 

2. www.hr.hdc.gov.mn программын ТУСЛАМЖ цэсний хамгийн доор байгаа Мэргэшлийн зэргийн ЗААВАР гэсэн PDF-ийг нээж сайтар уншиж, үүний дагуу: Өөрийн мэдээллээ бүрэн оруулна. Мэргэшлийн зэргийн нийтлэг, тусгай шаардлагын дагуу “Ерөнхий мэдээлэл”, “Мэргэжил”, “Ажлын туршлага”, “Боловсрол”, “Мэргэжлийн зэрэг”, “Гишүүнчлэл” зэргийг оруулж, Тусгай ШАЛГУУРУУДЫН нотлох баримтаа дарааллын дагуу, дугаарлан PDF болгон “Дүйцүүлэх материал” (D1-D5) -д цэгцтэй оруулаад хүсэлтээ илгээнэ.

3. Зэрэг горилогч нийтлэг ба тусгай шаардлагын нотлох баримтаа программд оруулсны дараа байгууллагын хурлаар хэлэлцүүлж Мэргэшлийн зэрэг олгохыг дэмжсэн шийдвэр гаргуулна /маягтыг Тусламж хэсгээс татаж авна уу/. 

4. Байгууллага хариуцсан хүний нөөцийн ажилтан нь Зэрэг горилогчийн Миний мэдээлэл – Зэрэг хэсэгт нэвтэрч “Зэргийн шалгалтад бүртгүүлэх эрх өгөх эсэх” сонголтыг хийн, уг тодорхойлолтыг хавсаргаж зэрэг олгохыг дэмжснээр баталгаажуулна. 

5. Байгууллага дэмжиж зэргийн хүсэлтийг баталгаажуулаагүй тохиолдолд зэргийн шалгалтад бүртгүүлэх боломжгүй.

6. Миний мэдээлэл – Зэрэг цэс рүү орж Монголын Хүүхдийн Анагаахын Академи-г сонгож гишүүнчлэл үүсгэнэ. ГИШҮҮНЧЛЭЛ-ээ үүсгээгүй, мэдээллээ оруулаагүй тохиолдолд бид таны хүсэлтийг ХАРАХ, оруулсан материалыг ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ юм. Улмаар зэргийн шалгалтад орох эрх үүсэхгүй.

7. Шалгалтад бүртгүүлэхдээ шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайтар танилцана: Шалгалтын бүртгэл эхлэх дуусах хугацаа, шалгалт авах огноо, санамж г.м.

8. Нийтлэг болон тусгай шалгуурыг хангаж буй эсэхийг шалгалтын комисс хуралдан, шаардлага хангасан эсэхийг зэрэг горилогч нарт 2026 оны 4 дүгээр сарын 09; 10-ны өдрүүдэд эргэж мэдэгдэнэ. 

9. Нийтлэг, тусгай шаардлага хангаж шалгалтанд орох эрх үүссэн тохиолдолд шалгалтын төлбөр төлнө. Шалгалтын төлбөр төлөх заавар: Хүлээн авагч байгууллагын нэр: МонХАА; Банкны нэр: ГОЛОМТ банк; IBAN: MN60001500; Дансны дугаар 1405107155 Гүйлгээний утга: Өөрийн овог, нэр, РД, утасны дугаар, Их эмч-Ахлах сунгах г.м. Гүйлгээ хийхийн өмнө мэдээллээ гүйцэт оруулсан эсэхээ сайтар шалгана уу. 

10. Лавлах утас: 88880743, Д.Өлзий /Зөвхөн ажлын цагаар холбогдоно уу/

Монголын Хүүхдийн Анагаахын Академи

2026.03.18