Мэргэжлийн зэргийн шалгалтанд оролцох эмч нарыг шалгаруулж, шалгалтын товыг тогтоов.

2026 оны Хүүхдийн эмчийн мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах ажлын хүрээнд  зэргийн шалгалтанд орох эрхтэй зэрэг горилогчдын нэрс, шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалтын өдрүүд болон байршлыг тус тус баталлаа. 

       МОНХАА-ийн удирдах зөвлөлийн хурлаар 2026 оны Хүүхдийн эмчийн мэргэшлийн зэргийн шалгалтын ажлын төлөвлөгөө ба шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Төлөвлөгөөний дагуу зэрэг горилогсдын бүртгэл 2026 оны 4 сарын 8-ны өдрийг дуустал үргэлжилж Ахлах ба Тэргүүлэх зэрэг шинээр горилох хүсэлтэй 51 эмч бүртгүүлсэн. Шалгалтын комиссын 2026 оны 4 сарын 9-ний өдрийн хурлаар зэрэг горилогч тус бүрийн бүрдүүлсэн материалд хамтарсан шалгалт, үнэлгээ хийж зэрэг тус бүрээр нийтлэг ба тусгай шалгуур бүрэн хангасан эмч нарыг шалгаруулсан ба 2026 оны 4 сарын 10-ны өдөр шалгалтанд орох болсон ба эрх нь түтгэлзсэн бүх эмчтэй холбогдож мэдээлэл хүргэлээ.  

       Мөн хурлаар шалгалтын товлосон өдөр, цаг ба байршлыг батлав. Үүнд: 
Онолын шалгалт: 

  • 2026 оны 4 сарын 21-ний өдөр (Мягмар гараг)
  • 10:00-13:00 цаг
  • АШУҮИС-ийн Зүүн кампус, Ботаник, Анагаах Ухааны Сургууль, 5 давхарт 510, 511 тоот өрөө

Дадлага шалгалт: 

  • 2026 оны 4 сарын 30 (Пүрэв гараг)
  • 08:00-17:00 цаг
  • ЭХЭМҮТ, Хүүхдийн зөвлөх поликлиник

Материал тэнцсэн эмч нар шалгалтын төлбөр 125,000 төгрөгийг МонХАА-ийн ГОЛОМТ банкны iban MN60001500 1405107155 тоот дансанд тушаана. Гүйлгээний утга: Овог нэр регистрийн дугаар бичнэ үү.

Онолын шалгалтын давтлагыг цахимаар, дадлага шалгалтын давтлагыг танхимаар өгөх болно. ЭМХТ-д бүртгүүлсэн емайл хаягаар бүртгэл үүсгэж линк илгээнэ, мөн утасны дугаараар телеграмм групп үүсгэж мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно. Иймд емайл очихгүй, группэд ороогүй зэрэг горилогч эмч нар 88880743 дугаарт холбогдож мэдээллээ шинэчилнэ үү. 

Монголын Хүүхдийн Анагаахын Академи

2026.04.10