АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи, АНУ-ын эмч нарын багтай хамтран жил бүр зохион байгуулдаг Хүүхдийн амилуулах лавшруулсан тусламжийн онол-дадлага хосолсон сургалт 2026 оны 9 дүгээр сарын 28-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Сургалтаар амилуулах лавшруулсан тусламжийн онолын мэдлэгээ лавшруулсны дараа эмнэлзүйн дуураймал орчинд дадлага хийж ур чадвараа сайжруулах боломжтой.
Энэ удаагийн сургалт 2 хэсэгтэй.
1. Тус сургалтанд өмнө нь хамрагдаж байгаагүй, орон нутагт ажилладаг хүүхдийн эмч нарт зориулсан сургалт
2026 оны 9 дүгээр сарын 28-29 өдрүүд. Та энэ сургалтын урьдчилсан бүртгэлд доорх холбоосоор хамрагдана уу. (Нийт 25 оролцогчоор бүртгэл хаагдана.)
Урьдчилсан бүртгэлийн холбоос (2026/09/28-29):
2.Лавшруулан суралцагч буюу өмнөх жилүүдийн сургалтанд хамрагдаж байсан эмч нарт зориулсан сургалт
2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр. Та энэ сургалтын урьдчилсан бүртгэлд доорх холбоосоор хамрагдана уу. (Нийт 25 оролцогчоор бүртгэл хаагдана.)
Урьдчилсан бүртгэлийн холбоос (2026/09/30):
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScR1vspkbb3-V4jgQb7n4cgcVm3kzADiWAHyD_gF-Dw606E6A/viewform?usp=header
Сургалтын талаар асууж тодруулах зүйлс байвал 8889-9433, 8888-0743, 9905-1495 дугаараар холбогдоорой.